Ц.Лхагважав: Автомашины улсын дугаарыг 9911 шиг үнэтэй болгох гэж байна. Бидний амьдрал Сингапурынхтай адилхан биш
2024/02/07
"Эко автомашин импортлогчдын холбоо" ТББ-аас Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар танилцуулсан хотын даргын журмыг эсэргүүцэж тус ТББ-ын тэргүүн Ц.Лхагважав байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Цагаан сарын баяр болох гээд хүн бүр завгүй байгаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар иргэдийг унах унаагүй болгох шийдвэрийг НИТХ-аар батлуулах гэж байна.
2023 оны арванхоёрдугаар сард УИХ-аар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийг Х.Нямбаатар батлуулсныг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа.
Энэ хуулийн хүрээнд нийслэлд олгох автомашины дугаарын хязгаарыг 730 мянгаар тогтоох эрхийг НИТХ-д олгосон. Улаанбаатар хотод бүртгэлтэй буй автомашины тоо 730 мянга. Журам батлагдвал маргаашаас эхэлж иргэд машин авах эрхгүй болох юм.
Үндсэн хуулиар олгогдсон өмчтэй байх эрхийг зөрчсөн хууль тогтоолыг хүчээр батлах гэж байна. МАН засгийн эрх бариад найман жил боллоо. Энэ хугацаанд түгжрэл, утааг бууруулах дорвитой шийдвэр гаргасан уу.
Автомашины улсын дугаарыг 9911 шиг үнэтэй болгох гэж байна. Бидний амьдрал Сингапурынхтай адилхан биш. Хотын дарга Сингапурт автомашины улсын дугаар 100 мянган ам.доллар байна гэж ярьсан, амьдралаас тасарсан баян байж болно. Жирийн иргэдийн амьдрал өнөөдөр ямар байгаа билээ.
Тиймээс "Эко автомашин импортлогчдын холбоо" ТББ-ын зүгээс тус тогтоолын төслөөс татгалзах, эсэргүүцэж байна гэж 600 гаруй хүний гарын үсэгтэй албан бичгийг Нийслэлийн Засаг дарга, МАН, ХҮН, АН-ын бүлэгт хүргүүлсэн. Гэвч одоог хүртэл хариу байхгүй. Маргаашийн НИТХ-ын хурлаар хүмүүсийг завгүй үед нь журмаа батлах гэж байна.
Улсын төсвийн нэлээд жин дарах хэсгийг автомашины улсын татвар эзэлдэг. Бүх татварыг зөвхөн иргэд л төлдөг. Журам батлагдсан эхний өдрөөс автомашины улсын дугаарын үнэ 10 сая болно. Энэ журмаа татаж ав" хэмээн ярилаа.
Зочин · 2024/02/07
ANYSN S ER XUND80955877
Зочин · 2024/02/07
80955877
Зочин · 2024/02/07
S XALYYNR80855877
хязгаарлах нь зөв · 2024/02/07
Гаднаас машин импортлохоо түр зогсоох хэрэгтэй. Наймаачид машин зарахаа л бодож байгаа. Адаглаад буруу жолоодлоготой машиныг импортоор оруулахаа яаралтай зогсоогооч.
Зочин · 2024/02/07
S DYRAAR80955877