Эмэгтэй хүний бүсэлхийн тойрог 80 см-ээс, эрэгтэй хүнийх 90 см-ээс бага байвал хэвийн жинтэй гэсэн үг
2024/02/07
Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас "Энэ жилдээ эрүүл жиндээ" аяны талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын 15-69 насны хүн амын хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байна. Гурван хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй байгаа аж. Иймд улс орны хэмжээнд таргалалтыг бууруулах уг аяныг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болсон байна.
Өөрийгөө тураалтай эсвэл таргалалттай эсэхийг хэрхэн мэдэх талаар эрүүл мэндийн байгууллагаас дараах аргуудыг зөвлөв.
1. Байвал зохих эрүүл жин =(Биеийн өндөр / м)2 х Тогтмол тоо
Тогтмол тоо: Эр – 22, Эм – 21
Тураал < 18.5, Хэвийн 18.5 – 24.9, Илүүдэл жин 25 – 29.9, Таргалалтын I зэрэг 30 – 34.9, Таргалалтын II зэрэг 35 – 39.9, Хэт таргалалт буюу Таргалалтын III зэрэг 40 <
2. Эмэгтэй хүний бүсэлхийн тойрог 80 см-ээс бага, эрэгтэй хүнийх 90 см-ээс бага байвал хэвийн жинтэй гэсэн үг.
3. Насаар тооцох буюу 40-өөс доош настай бол өндрөөсөө 110-г хасна, 40-өөс дээш настай бол өндрөөсөө 100-г хасна. 170 өндөртэй бол 70 кг жинтэй бол хэвийн гэсэн үг.
Жин дээрээ битгий их төвлөрөөрэй. Стресс, өвчин зэргээс шалтгаалж жин байнга хэлбэлзэж байдаг учраас өндөртэйгөө таарсан жинтэй байх ёстой гэдгээ тооцох хэрэгтэй гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөв.