Ослын газрыг орхиж явсан холбогдогчийг олж тогтоолоо
2024/02/08
Цагдаагийн байгууллагад 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20:55 БГД-ийн 11-р хороо, Гурван гал эмнэлгийн туслах зам дээр улсын дугаар тодорхойгүй суудлын автомашин хүн мөргөчихөөд зугтаачихлаа гэх дуудлага мэдээллийг хүлээн авч эрэн сурвалжлалтын ажлыг шуурхай зохион байгуулж холбогдогчийг олж тогтоосон.
Урьдчилсан байдлаар явган зорчигч нь 1,75%-согтолттой замын зорчих хэсэг рүү орсон байж болзошгүй асуудлыг шалгаж байна.
Хөдөлгөөнд оролцогч Та
Ослын талаар Цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослын газрыг орхиж явахгүй байх;
Явганаар хөдөлгөөнд оролцохдоо зорчих хэсэг дээр зогсохгүй, саатахгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй үедээ зам хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.
Зочин · 2024/02/08
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh