Х.Нямбаатар: Түгжрэлийн гүн хавцал руу чөлөөт уналтаар явж байхад шуналтай машины ченжүүд ашиг л бодно
2024/02/08
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд өнөөдөр /2024.02.08/ Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар автомашины улсын дугаар олголт хийгээд нийтийн тээврийн үйлчилгээний үнийг 1000 төгрөг болгох зэрэг асуудлуудыг оруулж хэлэлцүүлэх юм. Энэ асуудалтай холбогдуулж дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Улаанбаатарт анх 85,000 машин явахаар төлөвлөсөн зам дээр өнөөдөр 700 мянган машин яваад байгааг ойлгож болохгүй юм бэ. Тээврийн хэрэгслийн тоог хязгаарлахгүй бол гурван жилийн дараа хоёр сая хүнтэй, сая машинтай болно. Замын даацыг огцом шийдэж чадахгүй.
2013 онд 325,000 тээврийн хэрэгсэлтэй байсан бол өнөөдөр 700,000 болсон. Энэ оноос хойш 10 жилийн хугацаанд нийт замынхаа уртыг 25%-аар нэмэгдүүлсэн ч машин нь 100 дахин нэмэгдэж орж ирсэн.
Замын түгжрэлийн шалтгааны гол үндэс импортын автомашины замбараагүй хэрэглээ. Улаанбаатарчууд амьдралынхаа нэг сарыг түгжрэлд зарцуулаад байна.
Түгжрэлээс яаж гарах вэ? гэдгийг бодмоор байна. Зам дээр машин чинь багтахгүй байгааг ойлгомоор байна. Замуудаа өргөсгөх, холбох, гүүрэн замууд байгуулж байж түгжрэлээс гарна. Хэн нэг хүнийг үх гэж зүхээд түгжрэл шийдэгддэг бол хараалгаад байж баймаар байна.
Өнөөдөр акц хийж байгаа нөхөд 2016 онд Сүхбаатарын талбай дээр импортын машины татварыг нэмэх гэсний эсрэг Приус загварын машин авчирч шатааж байсан хүмүүс. Өөрөөр хэлбэл сөрөг хүчин, машины шуналтай хэдэн ченжүүд.
2018 онд Амарсайхан хотын дарга байх үед авто зам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэж Энхбат тэргүүтэй АН-ын хүмүүс жагсаал хийж, шийдвэрийг зогсоож байсан. Улс төр хийж болно, улс орноо хорлон сүйтгэх шийдвэр рүү явмааргүй байна. Ардчилсан намынхан автомашины ченжүүдтэй цуг улс төрийн акц хийж байна. Улсын дугаарын дээд хязгаар тогтоох асуудалтай холбоотойгоор.
Улаанбаатар хот 2013 онд 325 мянган тээврийн хэргсэлтэй байсан бол өнөөдөр 700 мянга болсон. Замынхаа уртыг нийслэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд 25 хувиар нэмэгдүүлсэн бол автомашин 100 дахин нэмэгдсэн. Тийм учраас зовлонгийн шалтгааныг олж, ангижрах ёстой.
Та бүхэн санаж байгаа бол доор акц хийж байгаа хүмүүс бол импортын машины татварыг нэмэхийн эсрэг Сүхбаатарын талбайд “приус” машин авч ирж шатааж байсан хүмүүс. Манай сөрөг хүчин хэдэн машины шуналтай ченжүүд. Улс орон сүйрэх нь тэдэнд чухал биш. Зөвхөн өөрөө л ашиг орлого олж байвал улсын эрх ашиг нийтийн эрх ашиг гэдэг зүйл энэ хүмүүст огт байхгүй.
85 мянган автомашин явахаар төлөвлөсөн зам дээр 700 мянган автомашин явж байгааг яагаад ойлгохгүй байгаа юм бэ. Жил болгон автомашины тоо 50 мянгаас дээш хэмжээгээр нэмэгдвэл ойрын гурван жилдээ 1 сая машинтай болно. Өнөөдөр өрх бүр хоёр машинтай гэдэг судалгаа гарсан. Хүн машин авч болно, хориглоогүй. Та хэн нэг хүнээс хуучин машиных нь дугаарыг худалдаж аваад хуучин машиныг нь устгалд оруулаад 720 мянга гэдэг тоон дээрээ эрчмийг сайжруулъя гэдэг дээр тархи толгойгоо ажиллуулъя гэж байгаа юм. Түгжрэлийн гүн хавцал руу чөлөөт уналтаар явж байна.
Дараагийн НИТХ-аанаар бид зарим тээврийн хэрэгслийн албан татаврын хэмжээг бууруулах асуудлыг оруулж ирж батлуулна.
Улаанбаатар хот 1300 орчим км замтай. Зах зээлийнх нь өөрийн үнэлгээ 2 их наяд. Жил болгон 100 тэрбум төгрөгөөр замын арчилгаа хийж байж замынхаа үнэ цэнийг хадгалах ёстой. Бүх зам элэгдэл доройтолд орсон өөрийнх нь зах зээлийн үнэлгээ 400 тэрбум төгрөгөөр уначихсан байгаа.
Олон шийдэх асуудлууд байгаа. Бусад нөөцүүдээ шавхаж замын сангийн хөрөнгийг 100 тэрбум төгрөгт хүргэж засвар үйлчилгээгээ хийхийг зорьж байна.
Автобусны үйлчилгээний тарифыг 1000 төгрөг болгох асуудлыг оруулж байна. Хэрвээ энэ асуудлыг НИТХ-наас дэмжиж баталбал иргэд цагийн хякгаралалтгүйгээр 1000 төгрөг төлөөд өдөртөө 4 удаа зорчих боломжтой болно. Одоогийн үйлчилгээний үнэ 500 төгрөг, 30 минут дотроо багтаж дамжин суувал үнэгүй. Гэхдээ зорчигчдын олонх нь картаа 3-4 удаа уншуулж байгаа. Тийм учраас уг нь энэ зохицуулалт иргэдэд их хэрэгтэй.
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн журмыг батлуулах гэж байна. Хувийн сектортой ойлголцсоноор 350 автобусыг 7 жилийн хугацаатай лизингээр өгөхөөр шийдвэрлэсэн. Сар бүрийнхээ эргэн төлөлтийн графикийг батлуулаад явж байна. Ингэснээр автобусаа үнэ төлбөргүй хэрэглүүлэх биш жил бүр 25 тэрбум төгрөг санд орж ирж, санд төвлөрсөн хөрөнгийг эргүүлэн шинэ автобус авдаг эргэлтэд орно.
Нийтийн эзэмшлийн зогсоолыг барьж байгуулах тухай асуудлыг мөн оруулна. Улаанбаатар хотод зогсоол хайсан хий эргэлтүүд маш их үйлдэгддэг. Өдөрт 3 сая зорчилт хийгддэг бол нэлээд хэсэг нь зогсоол хайдаг. Нийтийн эзэмшлийн авто зогсоолыг шинээр барьж байгуулах асуулдлыг НИТХ-наар батлуулах.
Нийслэлийн нутаг дэвсгэр дээр амьтны хүрээлэн ажиллуулах журам байдаггүй. Журмыг мөн батлуулна" гэлээ.
"Эко автомашин импортлогчдын холбоо" ТББ-аас "Нийслэлд олгох автомашины дугаарын хязгаарыг 730 мянгаар тогтоох эрхийг НИТХ-д олгосон. Улаанбаатар хотод бүртгэлтэй буй автомашины тоо 730 мянга. Журам батлагдвал маргаашаас эхэлж иргэд машин авах эрхгүй болох юм. Энэ журмаа татаж ав" хэмээн өчигдөр эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Зочин · 2024/02/10
DYYDLGR XANGN80955877
Зочин · 2024/02/10
S ZYGAATSD80955877
Зочин · 2024/02/08
Нямбаатарын зөв, зоригтой байгаарай. Буруу рультэй машиныг хилээр оруулахыг яаралтай хориглох ёстой, бид соёлт нийгэмд амьдарч байгаа шүү дээ.
Зочин · 2024/02/08
haminagan buriadiin shees
буруу жолоодлоготой машины импортыг хориглое · 2024/02/08
Эхлээд буруу жолоодлоготой машины импортыг хориглох хэрэгтэй. Зөв жолоодлоготой зөвхөн шинэ машинг импортоор чөлөөтэй оруулая
Зочин · 2024/02/08
Хотын дарга огцом огцом шизо нь хөдөлдөг хүн шиг л байхын тэгснээ ор сураггүй алга болчихно удаан хийх биш гэж ийм гаж ажил сэдээдч байх шигээ
Зочин · 2024/02/08
44DSH ERTEI XUSNG XANI GOE SERELN80955877
Зочин · 2024/02/08
DYRAA S DYYDLGN 80955i77
Зочин · 2024/02/08
S XALYYNR SHAALTSI80955877