Х.Баттулга "Тусгаар тогтнол, эх оронтойгоо үлдэх эсэхийг шийднэ" хэмээсэн нь шүүмжлэл дагуулав
2024/02/14
Энэ удаад "Байр суурь" буландаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Сар шинийн мэндчилгээний талаар хэн, юу өгүүлснийг онцлоё.
Х.Баттулга “"Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн мэндийг Монгол түмэндээ дэвшүүлье. Хөгшдийн магнай тэнийн, хүүхдийн инээд цалгиж, залуусын аз хийморь босоо байхын ерөөл өргөе.
Хөх Монголын тусгаар тогтнол батжин бэхжиж, эх оронтойгоо үлдэх эсэхийг шийдэх хариуцлагатай жил гарч буйг санацгаан Монгол хүний саруул ухаанаар хамтдаа зүтгэцгээе! Хөх Монгол мөнх оршиж, мандан бадрах болтугай! хэмээсэн юм.
Тэгвэл түүнийг мэндчилгээндээ “Тусгаар тогтнолоор айлгасан” гэх нь тэр. Тодруулбал, тэрбээр мэндчилгээндээ “Эх оронтойгоо үлдэх эсэхийг шийдэх хариуцлагатай жил гарч буйг санацгаан Монгол хүний саруул ухаанаар хамтдаа зүтгэцгээе” гэсэн нь түмэн олны дургүйцлийг төрүүлээд авав.
Тухайлбал, АН-ын дарга асан С.Эрдэнэ өөрийн твиттер хуудаснаа “Харин энэ жилийн сонгуулиар АН маань Женкогийн урвагчдаас салж орвол ялах болно. Сүүлийн найман жилийн АН-ын ялагдлыг Женко гэгч урвагч МАН-тай хамтарч зохион байгуулсан. Түүний хорлон сүйтгэх ажиллагаа ганц АН-ыг биш Монголыг сүйрүүлэх бодит аюултай гэдгийг бүх Монголчууд бүү март” хэмээжээ.
Зочин · 2024/02/14
ЖОНХУУ НААД ҮЛГЭРЭЭ ОДОО БОЛИО ЖИНХЭНЭ ЭХ ОРОН ТУСГААР ТОГТНОЛ ЯРЬЧААД ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХҮН БОЛ ЧАМАЙГ ГЭДГИЙГ УЧИР МЭДЭХ ХЭСЭГ НЬ МЭДЭЭД ЭХЭЛСЭН ШҮҮ
oogii · 2024/02/14
ЗА БАТТУЛГАА БОЛЬЧИХ. ЧАМД ИТГЭХ МОНГОЛ ХҮН БАЙХГҮЙ. ЧИ БОЛ ЛУЙВАРЧНЫ СЭТГЭЛГЭЭТЭЙ АМЬТАН
Зочин · 2024/02/14
S XN80955877
зочин · 2024/02/14
эрх орны нэрийг барьж ийм зүйл хэлж болдог юм байхдаа. өөр хүн хэлсэн бол аль хэдийн баривчлагдсан байх.