“Шадар гурван цэрэг”-ийн дүрүүд тодорчээ
2024/02/14
Монголын тайзнаа анх удаа Александр Дюмагийн алдарт “Шадар гурван цэрэг”-ийг Про театрын уран бүтээлчид амилуулах гэж буйг бид өмнө нь мэдээлсэн билээ.
Эрэлхэг зоригт Д'Артаньян болон хүчирхэг шадар цэргүүд болох Атос, Арамис, Портос нарын амьдрал, хайр дурлалыг тухайн үеийн нийгэм, цаг үетэй нь хослуулан гаргаж өгснөөрөө онц сонирхолтой байхыг жүжгийн багийнхан онцолж байна.
Жүжгийн үйл явдал XVII зуунд өрнөх бөгөөд гол дүр болох Д'Артаньян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн залуу Францын цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн гурван шадар цэрэгтэй танилцсанаар жүжиг эхэлнэ. Тэд хаан, хатан, хамба гурвын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт гээд олон сорилттой нүүр тулах ч нөхөрлөлийн үнэ цэн , үнэнч шударга зангаар тэр бүгдийг даван туулж сэтгэл татам адал явдлаар аялуулах болно.
Жүжгийн найруулагчаар жүжигчин, найруулагч О.Итгэл ажиллаж байгаа бол гол дүр болох Портост З.Булган, Арамист Б.Анхбаатар, Атост С.Баянмөнх, Д’Артаньянд О.Самданпүрэв, Миледид залуу жүжигчин Б.Ариунхишиг нар тоглох юм.
Б.Анхбаатар бол ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр, урлагийн академийн төгссөн авьяаслаг нэгэн. Харин Б.Ариунхишигийн анхны том дүр нь Миледи болж байна.
Жүжиг ирэх сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болох бөгөөд тасалбар нь 30-80 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.
Зочин · 2024/02/14
ydaj mergejliin jujigchid togluulaach