УИХ-ын гишүүн Х.Ганхуяг битүүнийг амралтын өдөр болгоод шинийн дөрөвнийг дуустал шинэлэхээр хуулийн төсөлд өөрчлөлт оруулна гэв
2024/02/16
XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1, 2-ны өдөр нь 2024 оны хоёрдугаар сарын 10, 11-нд буюу өнгөрсөн бямба, ням гарагт тохиосон.
Харин шинийн гуравны өдөр нь 12-ны даваа гарагт таарсан билээ.Цагаан сарын баяраар шинийн 1, 2, 3-нд бүх нийтээрээ амрах хуультай.
Харин энэ жилийн цагаан сарын баярын өдрүүд нь амралтын өдөр таарч, цөөн хоногт золголт хийсэн нь зарим иргэний бухимдлыг төрүүлээд байна. Үүнээс үүдэн иргэд "Цагаан сар зэрэг үндэсний баярын үеэр олон хоног амардаг болох эсвэл амралтын өдөр таарвал ажлын өдөр нөхөж амардаг болох ёстой" зэргээр сошиалд байр сууриа илэрхийлээд авсан билээ. Нөгөөтэйгүүр, эцэг эхчүүд золголт дуусаагүй гээд хүүхдүүдээ хичээл, сургуульд нь явуулахгүй багш нарт бас хүндрэл учруулж буй гэнэ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг иргэдийн дээрх санал тулгуурлан Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлжээ. Тэрбээр "D.parliement хаягт санал оруулна. 30 мянган иргэн дэмжвэл хуулийн төсөлд боловсруулж өргөн барина. Ингэхдээ Цагаан сарын баяраар ажлын тав хоног амардаг болох өөрчлөлтийг л оруулъя гэж байгаа юм. Хэрвээ дундуур нь бямба, ням гараг таарвал долоо хоног амарна гэсэн үг.
Магадгүй битүүнийг амралтын өдөр болгоод шинийн дөрөвнийг дуустал амралтыг нь зохицуулаад өгч болох юм гэж бодож байна. Цагаан сарын баяраар иргэд асар их зардал гаргадаг ч гурав хоногт ядраад л өнгөрдөг. Амарч чаддаггүй. Бодит байдал дээр шинийн дөрвөнд ажиллаж байгаа хүн алга. Шинийн таванд байгууллагын золголт хийдэг. Манай улс нэг жилд есөн удаа бүх нийтээр амардаг. Үүнээс ганц Цагаан сарын баярын амралтын өдрийг л нэмье гэж байгаа юм. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад бүх нийтийн амралтын өөр өдрийг болиулаад Цагаан сарын баярын өдрийн амралтаа олон болгоно гэх санал гарвал тухайн үед нь хэлэлцээд явах болов уу" гэлээ.
Зочин · 2024/02/19
Яадгийн зөв зөв зөв шүүү
Ddavaa · 2024/02/18
Bituund amraad yuu hiih yum be?
Зочин · 2024/02/17
ZYGASTSD ODOON80955877
Зочин · 2024/02/17
Тэгж амарвал маш сайхан шүү. Зарим албан газар цагаан сарын шинийн 1, 2,3,4 - нд АЖЛУУЛАХ гээд солиорч өгөх юмаа лав монгол хүмүүс бишдэгээ
Зочин · 2024/02/17
NAADGCH80955877S
Зочин · 2024/02/17
Ямар мэдрэмжтэй юм бэ монголчуудын аав ээж настан буурлуудаа хүндлэх сайхан ёс заншил цагаан сар юм шүү. Гэтэл зарим газрууд харин ч эсрэгээр нь ХӨГШЧҮҮЛЭЭ ШИНИЙН 2,3-нд АЖЛУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГАА НЬ АРӨЙ Л МУУХАЙ БАЙЛАА. ГАНХУЯГ ГИШҮҮН МАШ ЗӨВ ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧИЛЖЭЭ ДЭМЖИНЭЭ
Зочин · 2024/02/17
TSAGN S80955877
Зочин · 2024/02/17
Тэнэгтээд байхаар наад лалрын баяр гэдэг нэртэй хятадын хог худалдаж авдаг үйл явдлаа хууль гаргаад бүрмөсөн хориглох хэрэгтэй.
Зочин · 2024/02/16
DYYDLGN VWGCH80955877
Зочин · 2024/02/16
НЭГ ЮМ ТОЛГОЙ НЬ ХҮРЭХ АЖИЛ ОЛДОЖ ДЭЭ
Зочин · 2024/02/16
DYRAA XANI80955877
ха ХАХАА · 2024/02/16
ӨӨР ХИЙХ ЮМ АЛГА УУ МӨНГӨӨР ГАРСАН ЧАДВАРГҮЙ ХҮН ЭНЭЭС ӨӨР ЮМ ХИЙЖ ЧАДАХГҮЙЛ ДЭЭ
Сүрэнжав гуай · 2024/02/16
За дэмийрээд бай. 3 хоног хангалттай тогоо барьж ядарлаа. Нэмээд 5 хоног тогоо бариулах гэж байна уу. Чи өөрөө айл хэсээд сонгогчтойгоо уулзаад сайхан байдаг байх. Хөгшчүүл чинь энэ цагаан сарын ард яаж гарна даа гэж санааширсан улс байдгийг мэдэх үү хар мал аа
Зочин · 2024/02/16
AXN XUSNEER80955877MERGJN
Зочин · 2024/02/16
SEXSDN80955877ZYGAA