Т.Санчир шигшээ багаас зодог тайлснаа мэдэгдэв
2024/02/17
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ хоёрдугаар сард тун чухал хоёр тоглолтыг хийнэ. Тодруулбал, 2025 оны Азийн аваргын эрхийн төлөө эхлээд хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Шиан хотод Хятадын шигшээ багтай тоглох бол хоёрдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод Гуамын шигшээ багтай тус тус тоглоно. Сүүлийн үед шигшээ багийн тамирчдын сонгон шалгаруулалттай холбоотой хэлэлцүүлэг цахим орчинд өрнөсөн. Т.Санчир, Д.Дэлгэрням, О.Сэргэлэн тэргүүтэй туршлагатай тоглогчдыг бэлтгэлд дуудаагүйд сагсан бөмбөг сонирхогчид шүүмжлэлтэй хандаж ихээхэн шуугиан дэгдээв.
Тэгвэл Т.Санчир өчигдөр 2024.02.16/ өөрийн цахим хуудаснаа "Шигшээ багийн залуусдаа амжилт. Дараагийн шатанд шалгарна гэдэгт итгэлтэй байна. Хэн байх, байхгүй нь чухал биш байх. Гол нь эв нэгдэл багийн ойлгоцол чухал гэж боддог. Зөндөө хүмүүс надаас асууж байна. Бид нар тамирчид болохоор сонгох шийдвэр гаргах тал дээр эрх бүхий хүмүүс биш талбай дээр чадах бүхнээ л хийж шигшээ багийнхаа төлөө тоглодог.
Ерөнхий дасгалжуулагч бид хоёрын асуудал энүүгээр дуусаг.
Манай шигшээ багийн залуусыг олон тэмцээн уралдаан хүлээж байгаа. Надтай үл ойлголцоод хамтарч ажлаад амжилт гаргана гэж худлаа байх. Шигшээ багийн нэрийн өмнөөс дахиж талбайд гарахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна. За тэгээд сагсан бөмбөгт дуртай үзэгчиддээ хандаж хэлэхэд шигшээ багаа тултал нь дэмжээрэй хэрүүл уруул хийлгүйгээр. 3.2.1 Монгол" гэжээ.
Зочин · 2024/02/18
SEXSDN80955877
Tg · 2024/02/18
Шигшээ багаас зодог тайлах гэж яахыг хэлдэг юм бэ?