Б.Бат-Энэрэлд Соёлын яамнаас СТА цол олгоогүй гэв үү
2024/02/19
Өөрийн бие даасан "Талархал" тоглолтоо хоёр хоногийн өмнө олны хүртээл болгосон дуучин Б.Бат-Энэрэлийг СТА цол тэмдгээр шагнасан. Тэгвэл энэхүү үйл явдал нь сошиал хэрэглэгчдийг хоёр талцуулаад байгаа юм. Зарим нь сод авьяастан хүүд өгсөнд баярлаж, баяр хүргэж байлаа. Харин нөгөө хэсэг нь хүүхдэд энэхүү цол тэмдгийг өгч нэр хүндийн унагалаа хэмээн шүүмжлэлтэй хандав.
Тэгвэл энэ асуудлаар Соёлын яамны холбогдох албан тушаалтнаас тодруулахад "Б.Бат-Энэрэлд Соёлын яамнаас СТА цол олгоогүй" гэсэн тайлбар өглөө гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.
Дуучин хүүгийн ээж "Хүүгийн минь авъяас билгийг үнэлсэн соёлын яамдаа баярлалаа. Зарим нэг дуучдад зориулаад нэг пост оруулъя миний хүүг ард түмэн хайрласаар байх болноо.
Дуучид илүү их хэл ам хийсэн байна ингэж бүтэн тоглолтоо хүүхдэд хандивлаж байсан дуучин байвал гараа өргөөд гараад ирээрэй гээд хэлэе даа. Тоглолт нэг удаа ч хийгээгүй СТА нар олон шүү .Нэг ч дуугаа ам барихгүй тоглолтоо хийдэг дуучид бол ховор шүү. Олон жил та нарын дунд байсных мэдэх юмаа бол мэддэг байгаа шүү. Бүтэн тоглолтын турш 22 дуу ам барихгүй дуулсан дуучин хэд байдаг билээ дээ. Понаграмма өгөхдөө нэмэхээр, хасахаар гэж ирээд л ам барьцгаагаад байдаг шүү зарим дуучид. Мэдэх юм аа бол мэддэг байгаа шүү гээд хэлээд байна шүү" гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Харин Б.Бат-Энэрэл "Сайн байцгаана уу? Өдрийн мэнд. Надад соёлын яамнаас 2021 онд гардуулсан Соёлын яамны жуух бичиг,нийслэл дүүргээс шагнасан шагналууд талархалын бичигнүүд байхад л болноо.
Миний гурван удаагийн тайлан тоглолт хоёр цомог.100 аад хандив тусламжын тоглолтонд оролцсон. Анхны бие даасан "Сэтгэлэн залбирлан" тоглолтынхоо орлогоо хавдартай хүүхдэд 100 хувь хандивласан болон нийслэл дүүргээс зохион байгуулж байдаг бүхий л тоглолтонд цаг зав сэтгэл зүрхээ зориулж чадах ядахаараа оролцож ирсэн багштайгаа хамтарсан олон тоглолт хийж олон аймаг сум Солонгос Америк газруудаар тоглолт хийсэн болон улсаа төлөөлж Хятад улс Орос улсад зохион байгуулагдсан фестивалуудад уригдан оролцсон зэргийг минь үнэлэн МУСТА цол тэмдгээр шагнаж байгаа бол соёлын яамандаа талархлаа. Хүүхэд учраас энэ олон хүний хэл ам дагуулсан цол тэмдэг надад хүнддэх байхаа. Соёлын яамдаа талархлаа" хэмээсэн билээ.
Zochin · 2024/02/21
Монгол ч үнэхээр мөхөж байна шүү
Зочин · 2024/02/19
Sheeshnuud ene joohon huuhedtei baritsaad uhlee
Зочин · 2024/02/19
Яасан ч их багагүй хэл амтай улсав дээ, иймэрхүү үед чимээгүй байсан нь өлзийтэй