Малчдын зээлийг хойшлуулахаар боллоо
2024/02/20
Малчны зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах санал гаргасныг Монголбанк болон арилжааны банкууд хүлээн авчээ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр төв банк болон арилжааны нэр бүхий хоёр банкны удирдлагатай ярилцсан байна.
Тэгвэл малчдын зээлийг хойшлуулах асуудлаар банкуудтай зөвшилцөлд хүрлээ. Нийт 140 мянга гаруй малчны 1,2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар болжээ.
Малчны зээл нийт хэрэглээний зээлийн 14.4 хувь бүрдүүлж байгаа ба өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар нэмэгдэж 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Малчны зээлийн чанаргүй зээл 10.4 тэрбум төгрөг байгаа ба малчны зээлд эзлэх жин 0.9 хувь байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.3 нэгж хувиар нэмэгджээ.
Нийт малчны зээлийн үлдэгдлийн 48.5 хувийг Хаан банк, 51.2 хувийг Төрийн банк тус, тус бүрдүүлж байна.
Сард дунджаар 83 тэрбум орчим төгрөгийн зээлийг малчид авдаг бөгөөд цагаан сар, ноолуур болон хичээл сургуулийн бэлтгэл ажилтай холбоотойгоор тухайн саруудад малчны зээлийн хэмжээ нэмэгддэг аж.
Аймгуудаар авч үзвэл Хөвсгөл, Архангай, Төв, Хэнтий аймгийн малчдын зээл дийлэнх нь байна.
base dase · 2024/02/29
Real OR fake Novelty Passports, Drivers Licenses, ID cards , Visas, Diplomas and many other documentsOur team has years of experience producing real passports,passports and other identity documents. We use high quality equipment and materials to produce counterfeit documents. All secret features of real passports are carefully duplicated for our falsified documents.we are unique producer of quality documents.We offer only original high-quality fake passports, driver|s licenses, ID cards, stamps, Visa, school Diplomas and other products for a number of countries like:USA, Australia, Belgium, Brazil, Canada, Italian, Finland, France, Germany, Israel, Mexico, Netherlands, South Africa, Spain, United Kingdom. This list is not full.To get further more detailed information about our high quality Authentic and passports/driving licenses/id cards/ stamps, Visa, school Diplomas and other product
Email ( [email protected] )
TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452
https://clean-documents.com
Зочин · 2024/02/20
S XUSNR80955877