Р.Отгонбаяр: Ах нартайгаа танилцаагүй бол би жүжигчин болохгүй байсан
2024/02/29
Тун удахгүй “Фантастик” продакшны "Зура III Цэвэрлэгээ" уран сайхны кино нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ.
Тус продакшны бүтээлүүд үзэгчдийн дунд жинхэнэ тэсрэлтийг хийж тухайн жилийнхээ хит нь болж чаддаг. Тэгвэл тус бүтээлд тагнуулын ажилтны дүрд тоглосон жүжигчин Р.Отгонбаяртай цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.
-Зура III уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Та энэ удаад ямар дүр дээр ажилласан бэ?
-Киноны зураг авалтаа ид өвлийн хүйтний үеэр 43 хоног авсан. Зура 1,2-тойгоо холбоотой 200-300 хүний бүрэлдэхүүнтэйгээр ах нар киногоо хийсэн байгаа. Миний хувьд дэлгэцийн гурав дахь бүтээл минь болж байна. Энэ удаад Зура 1 дээр тоглосон шигээ сөрөг тагнуулын ажилтны дүр дээр ажиллаа. Удахгүй үзэгчдийн хүртээл болох учраас та бүхэн минь үзээд сэтгэгдлээ хуваалцана биз ээ.
-Амьдралаа урлагтай холбосон түүхээ хуваалцана уу?
-Би багаасаа жүжигчин болно гэж бодож яваагүй ээ. Эрэгтэй хүүхдүүдийн ихэвчлэн боддог цагдаа болохыг л хүсэж явсан. 2009 онд "Хэцүү" анги олон ангит кинонд ар талын олны хэсэгт тоглосон юм. Үүнээс үүдээд л кинонд тоглох гоёыг мэдрээд арын албанд олон бүтээлд тасралтгүй ажилласан.
-Арын албанаас урд талын фронт хүртэл ажиллаж явахад шантрах үе их л гарсан байх даа?
-Өөрөө дуртай, сонирхолтой, орхиж чаддаггүй болохоор тийм үе тохиосон ч туулаад л гарсан даа. Би их сургуульд суралцаагүй байсан. Тэгээд номын дуу сонсож, ногоотой шөлийг нь идэх хэрэгтэй гэж ах нар зөвлөөд 2015 онд "Сити" их сургуулийн жүжигчний ангид суралцаж төгссөн.
Би чинь их азтай Цэгмидийн Төмөрхуяг гэж аугаа хүний шавь. Анх би арын албанд ажиллаж явахдаа "ах аа" гэж дууддаг байлаа. Тэгээд сүүлд нь "багш аа" болсон. Сургуулиа төгсөх үеэр 37-р Точка кинондоо аав, хүү хоёр болж тоглоод "аав аа" гэж дуудаад өнөөдрийг хүртэл үргэлж л багштайгаа холбоотой явна.
-Таны тоглохыг хүсэж мөрөөдөж явдаг дүр?
-Жүжигчин хүн болгон л тийм хүсэлтэй явдаг байх аа. Миний хувьд ажиллагаа их, сонирхолтой дүрд тоглохыг хүсдэг. Мөн кино эхлэхээсээ авахуулаад л дуусан дуустлаа уйлуулдаг драмд тоглохыг мөрөөдөж явдаг. Эсвэл түүхэн баатрын дүрд тоглох талаарх бодол толгойд орж ирэх үе байна. Ер нь бол нээх гоё драмын дүрд л ажилламаар санагддаг.
-Дараагийн уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцвал?
-Өнгөрсөн долоо хоногт "Маск" продакшны МС ах, манай "Нийслэл хүүхэн" киноны найруулагч Жаргалсайхан ах нийлж инээдмийн кино контент хийсэн. "Хүргэлт үнэгүй" кино контентод анх удаагаа инээдмийн дүр дээр ажиллаа. МС ах, Туяа, Жерри, Жижгээ ах, Аяа эгчтэй хамтран ажилласан удахгүй бас үзэгчдийн хүртээл болно.
-Сүүлийн үед үзэгчид кино контент, бүрэн хэмжээний уран сайхны кино хоёрыг ижил түвшинд ойлгож аваад их шүүмжлэх болсон. Та ялгааг нь гаргаж хэлж өгч болох уу?
-Кино контент бол дэлгэцийн уран бүтээлээс минутаараа богино телевизээр үзэх хэмжээнд зориулсан. Тэрнээс яг л адилхан кино бүтээл. IPTV- д зориулсан бүтээлийг үүгээрээ үзэгчдэд хүрнэ. Харин дэлгэцийн уран бүтээл кино театруудын дэлгэцнээ гарна. Хоёулаа л адилхан уран бүтээлчдийн хөдөлмөр шингэсэн бүтээл.
-Амьдралынхаа 10 гаруй жилийг урлагтай холбож яваа таны хувьд өөрийгөө дүгнэвэл хэр түвшинд ахисан байна?
-Би 2009 оноос хойш арын албанд 20 гаруй кинонд ассент найруулагчаар ажилласан. 2018 оноос камерын хойно биш урд нь гардаг болж ахисан байна. Мэргэжлийн жүжигчин болоод томчуудаасаа суралцаад л явна. Тууштай хүнийг амьдрал шагнадаг гэдэг үг бий. Энэ утгаараа ахиж дэвшиж явна даа. Зура III дээр би ассент найруулагчаа хийгээд давхар жүжигчнээрээ ажилласан.
-Хамгийн анхны ажил, цалин хэдэн төгрөг авч байв?
-Хамгийн анх GUYS-ын Төгсөө ахтай "Ахан дүүс" кинонд хувцасны зураачийн туслахаар ажиллаад цалин авч байгаагүй. Кинонд явах нь л гол байсан. Дараа нь ах нарын "Дурсамж төгсгөл үгүй" кинонд 2011 онд ассент найруулагчаар ажиллаад 200 мянган төгрөгийн цалин авсан. Энэ л анхны цалин минь байжээ. Үүнээс хойшоо “Фантастик” продакшны ах нарынхаа бүх кинонд л ажилласан. "18 нас", "Том толгойтын романс" энэ хоёрт л би оролцож ажиллаагүй юм байна. Энэ үед мэргэжлийн жүжигчин болохоор оюутан болчихсон үе таарсан.
-Ах нартайгаа хэзээнээс холбогдов?
-"Хэцүү анги" кинонд тоглож байхад Можуух ах, Баяраа ах хоёр тоглосон. Тэгээд хоёр ахтай танилцаад дараа нь Тамираа, Шагай ах нартай танилцаад тэгээд л нэг мэдэхэд өдөр болгон л цуг байдаг болчихсон байсан.
-Та ах нартайгаа танилцаагүй байсан бол ямар мэргэжилтэй хүн болох байсан бол?
-Би бараг уран бүтээлч болохгүй байсан байх аа. Би чинь өмнө нь зөөгч байсан. Энэ талаар бодож байгаагүй юм байна. Хэрвээ би "Хэцүү анги" кинонд очоогүй тэгээд ах нартай танилцаагүй байсан бол жүжигчин болохгүй л байсан байх. Намайг жүжигчин болооч гэж хүмүүс хэлдэг байсан л даа. Гэхдээ хэнд хандаж, хэрхэхээ мэдэхгүй байсан учраас болохгүй л байсан болов уу даа.
-Зураг авалтын үеэр өөрт тань илүү дурсамж үлдээсэн нь ямар бүтээл вэ?
-37-р Точка юм даа. Бид жил дамнаж хамтдаа байсан. 50-60 хүний бүрэлдэхүүнтэй хотод зураг авалтаа хийчихээд Дархан орсон тэр үе л ерөөсөө мартагддаггүй. Тэгэхэд би ассент найруулагчаараа бас жүжигчнээрээ ажиллаж байсан юм.
-Ассент найруулагчаар жүжигчнээсээ их хугацаанд ажиллажээ. Киноны гол үүрэг гүйцэтгэгчдийн нэг юм аа даа?
-Монтаж, дуу хоёрын холбоос нь миний орилж хэлснээр холбогддог. Мод цохиж, орилсон их л амархан ажил хийж байгаа хүн шиг харагддаг гэсэн. Тулаад хийгээд ирэхээр их нарийн ажил. Авсан бүх сцени, дүрсээ цаасан дээр тэмдэглээд тэгээд найруулагчийн авсан тэмдэглэгээгээ монтаж дээрээ дуу, дүрстэйгээ холбож эвлүүлэх гээд их ярвигтай ажил шүү дээ.
-Таны хувьд маш олон киноны ард ажиллангаа туршлага хуримтлуулж, бусдаасаа суралцжээ. Жүжигчнээр суралцаж байгаа залуус дүү нартаа өөрийн зүгээс зөвлөгөө хэлж болох уу?
-Миний хувьд үг даахгүй, шантрах маягтай залуус байгаа нь ажиглагдсан. Сар хамт зурганд яваад ирэхэд л чанар нь танигдаад ирдэг дээ. Анх уулзахад бол их л сайхан бүгдийг чадна гэдэг. Хүн болгон л тийм байдаг байх. Жоохон тэвчээртэй, суурьтай, юунд ч хүрээгүй байж би гэдэг өвчнөөр өвчлөөд байж болохгүй шүү. Ганцхан киноны сценид орчихоод хамраа сөхөөд гүйчихдэг тохиолдол ч байна. Энэ нь өөрсдийнх нь дур ингэж болно л доо. Гэхдээ хүссэн хүсээгүй хэн нь хэн бэ гэдгийг урлаг өөрөө хэлж, ойлгуулаад байранд нь тавиад өгчихдөг болохоор би нээх айхтар юм яриад зөвлөөд яахав.
-Ах нартаа хандаж сэтгэлийн үгээ илчилвэл?
-Төдийгөөс өдий хүрэхэд тусалж, дэмжсэн ах нартаа баярлалаа, зөндөө их уучлаарай гэж хэлье. Яагаад гэвэл би түрүүн дүү нарт зориулж ярьсан өвчинг чинь тойроогүй биш туулсан. Тэр үед ах нар л байж яг учрыг ойлгуулж дарж байсан. Би чинь ах нараасаа их айж явдаг. Уг нь их мөрөөрөө ш дээ.
-Өөртөө ийм л өөрчлөлтийг хийе гэсэн зүйл байдаг уу?
-Одоо харин өөрчлөх хэрэгтэй юм шиг санагдаад байна. Тэгэхгүй бол яг л нэг хэвийн байгаад байна. Фитнесээр голдуу хичээллээд байгаа. Хүн харахад гүзээтэй биш туранхай байгаад кинонд гологдохгүй биетэй байхгүй бол болохгүй шүү дээ. Болж л өгвөл жүжигчний ур чадвараа дээшлүүлэх зорилго тавьсан. Сүүлийн үед өөрөө өөрийгөө ажиглаад байхад нэгэн хэвийн байгаад байгаа юм шиг санагдаад байгаа л даа.
-Ярилцсан танд баярлалаа,
DR. ADITYA · 2024/03/03
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
base dase · 2024/02/29
Real OR fake Novelty Passports, Drivers Licenses, ID cards , Visas, Diplomas and many other documentsOur team has years of experience producing real passports,passports and other identity documents. We use high quality equipment and materials to produce counterfeit documents. All secret features of real passports are carefully duplicated for our falsified documents.we are unique producer of quality documents.We offer only original high-quality fake passports, driver|s licenses, ID cards, stamps, Visa, school Diplomas and other products for a number of countries like:USA, Australia, Belgium, Brazil, Canada, Italian, Finland, France, Germany, Israel, Mexico, Netherlands, South Africa, Spain, United Kingdom. This list is not full.To get further more detailed information about our high quality Authentic and passports/driving licenses/id cards/ stamps, Visa, school Diplomas and other product
Email ( [email protected] )
TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452
https://clean-documents.com