2020-2024 онд нийслэлд давс, бодис нийлүүлсэн нийт ₮23.9 тэрбумын тендерийг АТГ шалгана
2024/03/07
Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-ын Олон нийтийн төвд энэ сарын 21-нд “Нийтийн эзэмшлийн зам талбайд ашиглагдаж буй тусгай зориулалтын бодис, асуудал шийдэл: Авлигын эрсдэл, хор уршиг, хүний эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг болсон юм.
Хэлэлцүүлгийн үеэр
- иргэдийг бухимдуулж буй зам, талбайн халтиргаа гулгааг арилгахад олон улсад түгээмэл хэрэглэж буй таван төрлийн химийн бодисоос сонгон уусмал бэлтгэх аргуудыг ашигладаггүй,
- дулааны хэмжилт хийдэг багаж, тоног төхөөрөмж байдаггүйгээс болж төсвийн үргүй зарцуулалт хийгдсээр байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэл бий болж байгаа гэдгийг хэлэлцүүлгийн оролцогчдоос хэлж байв.
Иймээс
- нийслэлээс 2020-2024 онд давс, бодис нийлүүлсэн нийт 23.9 тэрбум төгрөгийн тендер, худалдан авах ажиллагааг шалгах,
- Гаалийн төв лабораториос авсан судалгааны хүрээнд хилээр нэвтэрч буй давсны мэдээлэл, Нийслэлийн Захирагчийн албанаас худалдан авалт хийсэн мэдээллийг судлан гэмт хэргийн шинжтэй эсэхийг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэхээр тогтсон юм.
Энэ асуудалд хэрхсэн талаар АТГ-аас тодруулахад "Дээрх асуудлыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн. Хэлэлцүүлгийн үеэр яригдсан асуудлуудыг шалган тогтооно" гэлээ.
Зочин · 2024/03/08
Сумъябазараа чи ч одоо толгой хийх газаргүй болох нь дээ. Хөөрхий чааваас толгой муутай нөхөр ямар том том балаг өөртөө нааснаа ихэнхийг нь мэддэггүй байх
Зочин · 2024/03/07
SAWI80955877
Зочин · 2024/03/07
Бас дээр нь ямарч чанаргүй цацаад цацаад нэмэргүй тийм бодис оруулж ирж мөнгө завшсан байх магадлал энэ жил маш их анзаарагдсан олон хүний хөл гарыг хугалсандаа
Зочин · 2024/03/07
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/07
TANILTSI80955877
Зочин · 2024/03/07
XNGNA DYRA SERELN80955877
Зочин · 2024/03/07
DYYDLGR ZNGNA80955877
Зочин · 2024/03/07
S AWI80955877