Нууц амрагтай болох бодол төрөх боллоо
2014/06/26
Би 32 настай. Эхнэртэй, хүүхэдгүй. Эхнэртэйгээ хамт амьдраад гурван жил болж байна. Саяхан эхнэр маань гурван сартай байгаад зулбасан болохоор жилийн дараанаас биеээ бэлдэж байгаад хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байгаа. Зулбаснаас нь хойш би эхнэрийгээ буруутгах болсон. Энэ бодлоос болоод эхнэртээ сэтгэл ханамжгүй, секс хийхээс хүртэл дургүй хүрэх боллоо.
Найзуудтайгаа яриад суухаар асуудалгүй нууц амрагийнхаа талаар ярих юм. Би ч гэсэн нууц амрагтай болдог юм бил үү гэж бодох боллоо. Ер нь эр хүн насан турш эхнэртээ үнэнч байна гэж байхгүй шүү дээ. Тэгээд ч эхнэртээ гомдсон гомдол уураа, нууц амрагтай болж тайлах нь зөв гэж бодож байна.
Нууц амрагтай болвол эхнэртэйгээ хийж чадахгүй байрлалаар хийж, сэтгэлээ онгойтол ярьж, хэлж чадахгүй байгаа зүйлээ хэлэх гээд олон давуу талтай санагдах боллоо.
Гэрлэлтээ цуцлахгүйгээр өөрийнхөө хүний гэр бүлийг үймүүлэхгүйгээр нууц амрагтай болвол яахав дээ. Эрчүүдийн бодол ямар байна?