“Оскар”-ын 2024 оны шилдгүүд тодорчээ
2024/03/11
Америкийн кино урлагийн академийн “Оскар”-ын шагнал гардуулах 96 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотын “Dolby” театрт боллоо. Энэ удаагийн наадмыг комедиан Жимми Киммел хөтлөн явууллаа.
“Оскар-2024” наадмын анхны шагнал болох “Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналыг Америкийн жүжигчин Да’Вайн Жой Рэндольф “The Holdovers” кинонд бүтээсэн дүрээрээ хүртсэн бол “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Роберт Дауни /Oppenheimer/ шалгарснаар анхны “Оскар”-ын цомоо өргөлөө.
Энэ удаагийн наадмаас “Oppenheimer” кино "Шилдэг кино", "Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин" зэрэг долоон шагнал хүртлээ. Нийт 13 шагналд нэр дэвшээд байсан тус кино мөн "Шилдэг найруулагч, "Шилдэг эвлүүлэг", “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд шалгарсан юм.
Америкийн жүжигчин Эмма Стоуны хувьд "Poor Things" кинонд бүтээсэн дүрээрээ "Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин"-ээр тодорсноор "Оскар"-ын наадмаас хоёр дахь удаагаа шагнал хүртсэн найм дахь жүжигчин боллоо.
Шилдэг кино: Oppenheimer
Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Киллиан Мерфи, Oppenheimer
Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Роберт Дауни, Oppenheimer
Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Эмма Стоун, Poor Things
Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Да’Вайн Жой Рэндольф, The Holdovers
Шилдэг найруулагч: Кристофер Нолан
Шилдэг анимейшн: The Boy and the Heron
Шилдэг кино зохиол: American Fiction
Шилдэг эх зохиол: Anatomy of a Fall
Шилдэг зураг авалт: Oppenheimer
Шилдэг богино хэмжээний баримтат кино: The Last Repair Shop
Шилдэг эвлүүлэг: Oppenheimer
Шилдэг гадаад кино: The Zone of Interest
Шилдэг нүүр будаг, үс засалт: Poor Things
Кинонд зориулан бичсэн шилдэг хөгжим: Людвиг Йоранссон, Oppenheimer
Шилдэг киноны дуу: Билли Айлиш, “What Was I Made For?”, Barbie
Шилдэг визуал эффект: Godzilla Minus One