Улаанбаатар хотын зарим замын хөдөлгөөнд өчигдөр оройноос эхлэн өөрчлөлт оруулаад байна.

Уг зохицуулалт хийгдсэнээр өнөөдөр 07:20 цагийн орчимд Төв шуудангийн уулзварт түгжрэл үүсжээ.

 

Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлснээр Энхтайваны гүүрний урдаас хойш чиглэсэн замын гурван эгнээ хөдөлгөөний эрчим өмнөх өдрийнхөөсөө хурдацтай байсан бол Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр рүү чиглэсэн замын хөдөлгөөнийг нэг эгнээнд оруулсан учир баруунаас зүүн рүү чиглэсэн хөдөлгөөн ачаалалтай байв.

 

зураг

 

зураг

 

Өөрчлөлтийг дахин дурдвал Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-Mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангри Ла”-гийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл, хойд чиглэлд зорчих эгнээг гурав, урд чиглэлд зорчих эгнээг нэг, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд гурав, урдаасаа хойшоо явах чиглэлд нэг эгнээгээр зорчино.

Энэхүү өөрчлөлтийг Тээврийн Цагдаагийн Албанаас хийжээ. НЗДТГ-аас авто замын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүйг Хотын дарга мэдэгдсэн байна.