“А” үсгийн үнэ 8 сая төгрөг болжээ
2024/03/13
Сүүлийн өдрүүдэд нэгдүгээр ангийн үсэглэлийн баяраар хүүхдээ”А” үсэг болгох эрхийг нь эцэг, эхчүүд найман сая төгрөгөөр худалдаж авдаг гэх мэдээлэл цахим орчинд цацагдлаа.
Уг мэдээлэл иргэдийг талцуулж маргаан үүсгээд байгаа юм. Уг нь сурагчид уншиж, бичиж сурснаа эцэг эхчүүд, багш нартаа тайлагнах гэж “Эрдмийн баяр”- хийдэг. “А” үсгийн төлөөх өрсөлдөөн гараагүй байхад хүүхдээр өөрөөр нь үсэг сугалуулах нь хамгийн шударга арга байлаа.
Гэтэл одоо 35 үсэг өөр өөрийн үнэлгээтэй болжээ. Тухайлбал, “А” үсэг найман сая, бусад үсэг ч өөр өөрийн үнэлгээтэй байна. Хамгийн доод тал нь 200 мянга гэнэ. Эрдмийн баяр биш бэл бэнчингийн өрсөлдөөн болох нь. Нэгэнт л мөнгөөрөө өрсөлдөх гэж байгаа бол “А” үсгийг дуудлага худалдаан оруулъя. Манай монголчууд тоонд ихээхэн ач холбогдол өгдөг сонирхолтой хүмүүс шүү дээ. 9911-тээ дугаар, автомашины азын дугаарыг хүртэл дуудлага худалдаанд оруулаад хэдэн зуун саяар авчихдаг.
Тэгвэл одоо “А” болон бусад үсгийг дуудлага худалдаанд оруулж сургуулийн их засвар болох хана, тааз, дээвэр, будгийнхаа мөнгийг ольё. Анги тэнхим засварлах урсгал зардлаа хэдэн үсгийнхээ дуудлага худалдаагаар босгоод авчихъя.
KimGany · 2024/03/21
Uls dayaaraa ediin zasagiin doroitol yumuu bichig soyloo unelehuu
Зочин · 2024/03/16
Эргүү балайгийн туйл Хөгшин үнээнүүд
Зочин . · 2024/03/15
Тэнэглэл гэж энийг л хэлэх л байх даа...Солиорчихсон юм
Зочин · 2024/03/14
Манайд боловсрол үнэхээр дутмаг бнаа, Соён гэгээрүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд авч шударга байдалд уриалах ажил зохиомоор ч юмуу, Одоо дээдчүүд идэж уухаа болиод улс орондоо жаахан сэтгэл гаргамаар юмаа , Амьдарч байгаа хугацаандаа аятайхан байчихмаар л байна шд
irgen · 2024/03/14
zaisand amidardag har bayrhsan malnuudinl biy biynuuher deer garah gsn hiirhel.
Зочин · 2024/03/14
Манай улс цаашдаа. Яах болоо бурхаан
Нараа · 2024/03/13
Бүүр уур хүргэсэн тэнэг мэдээлэл вэ.76 мал гэж хашгирдаг мал хариулагч нар бүүр тэнэгтэх юм аа.Ёстой оюун санааны улныхан гэж энэ байх
Зочин · 2024/03/13
монголчуудын 60 % нь цус ойртсон гэж судлаач хэлээд байгаа нь үнэн бололтой. хар багаасаа А үсэг 8 саяар худалдаж авч байгаа хүүхэд том болоод 80 саяар хүний амийг авах захиалга гөх байх. тийм л ёс суртахуунтай эцэг эх тийм л хүүхдүүд. Чингис хааны хөшөөний өмнө нэг ээж охиныхоо зургийг авч өгч байхдаа бөгсөө тонтойлго гэж хэлээд балчир охинь бяцхан янхан шиг бөгсөө тонтойлгож зургаа даруулаад явна билээ
Зочин · 2024/03/13
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh