Реппер FLA буюу Б.Жавхлантөгс нь өнөөдөр цацагдсан "PODCAST ROOM" нэвтрүүлгийн үеэр реппер Rokit bay-тэй "үзэлцэхээр" шийдсэн гэдгээ ярьж хип хоп хөгжим сонирхогчдын анхаарлыг татаад байсан. Тэрбээр:

Rokit bay-ийн буруу байхгүй л дээ. Тэр хүн юу ч хэлээгүй. Би нэвтрүүлэгт орж өөрийнхөө үзэл бодлыг хэлсэн. Тэгээд одоо ганцхан арга л үлдлээ. Дисс хийлцье. Энэ нэвтрүүлгээр шууд хэлье. Rokit bay-тэй дисс хийе.

 

Үнэхээр тэр орк массынхаа ярьдаг шиг Монголын номер 1 реппер, оролдож болохгүй хүнээр оролдсон юм бол аймар дуу хий. Би бэлэн.

Дуугаар биш өөр юм байсан ч яах вэ. Хүн чинь өөрийнхөө гэр бүлийг хамгаалдаг биз дээ. Тиймээс би өөрийнхөө фенүүдийг хамгаалмаар байна. Би Rokit bay-ийг бодвол хамаагүй бага фентэй ч гэсэн харин өөрийнхөө хүмүүсийг хамгаална шүү. Алалцана. Одоо би ингээд зүгээр хаячихаар намайг сонсдог хүмүүс хөөрхий алуулах гээд байгаа байхгүй юу. Мянган хүмүүст муулуулаад л. Хүмүүст муулуулсаар байгаад сүүлдээ миний дууг сонсох ёсгүй ч гэх бодол толгойд нь орж ирдэг ч юм уу. Би хүмүүсээ өмөөрнө.

Rokit bay дисс хийлцэхгүй гэж бодож байвал өөрөө "Fla-ийн зөв өө. Өөрийнхөө үзэл бодлыг хэлсэн байна. Фенүүддээ хандаж та нар болиоч гэж" стори хийвэл дисс хийлцэхгүй дуусна .

Намайг хүмүүс шоу, зугаа цэнгээний талаар дууллаа хүүхдүүдийг буруу зүйлд уруу татлаа гэцгээдэг. Яс юман дээрээ бүгд л насанд хүрэхээрээ шоуддаг. Өөрийгөө муу зүйлд уриалсан гэж бодохгүй байна. Гэтэл Rokit bay-ийн дууны сэдэв нь аллага, хүн тамалсан л сэдэвтэй байдаг биз дээ. Тэгээд одоо хүн тамлахаас илүү шоудах нь нийгэмд буруу мессеж өгөөд байгаа хэрэг үү.

Би Rokit bay-д дисс хийх хэмжээний бол дургүй биш. Ард түмэн буюу фенүүд л бид хоёрыг талцуулчихлаа. Дисс хийхээс өөр аргагүй байдалд орууллаа. Хүмүүс намайг хандалт авах гээд энэ яриаг эхлүүлсэн гэж хардаад байгаа. Амьд бурхан ээжийнхээ нэрээр андгайлая. Би зүгээр л үзэл бодлоо хэлсэн. Гэтэл хар масс ийм байдалд хүргэлээ хэмээгээд байсан билээ

Реппер Rokit bay буюу О.Баярсайхан ”Нэг өдрийн хаан” хэмээх дуугаараа олонд танигдан гарч ирсэн. Түүнээс хойш хийсэн уран бүтээл нь үзэгч сонсогчдоос өндөр үнэлгээг авч, өөрийн ур чадвар, бүтээлч сэтгэхүй, зан байдлаараа залуусын хүндлэлийг хүлээсээр ирсэн.

Тэгвэл реппер Rokit bay найман сарын дараа "Жингүйдсэн Пуужин" гэх уран бүтээлээрээ эргэн ирлээ. Ийнхүү эргэн ирэхдээ фенүүддээ томоос том бэлэг буюу "Пуужин Баяраа" концертоо есдүгээр сарын 14 болон 24-нд хоёр удаа хийхээр болсон гэдгээ дөнгөж сая зарлалаа.

Мөн шинэ цомог "ODYSSEY" тун удахгүй худалаанд гарах аж. Түүний удаан төлөвлөсөн цогц ажил ийнхүү эхэлж байна гэдгийг онцолжээ.