Улсын дугааргүй машинаар 24 настай эмэгтэйг дайрч хөнөөгөөд зугтаасан этгээдийг олж илрүүлжээ
2024/03/15
Сэлэнгэ аймагт 2024.03.12-ноос 13-ны шилжих шөнө иргэн 24 настай эмэгтэйг марк улсын дугаар тодорхойгүй тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироож, хэргийн газрыг орхин зугтаасан гэмт хэрэг үйлдэгдсэн байна
Уг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсны үр дүнд тус аймгийн харьяат “Ө” гэгч нь уг гэмт хэргийг үйлдэж, ул мөрөө баллах зорилгоор өөрийн эзэмшлийн гэх “Хонда” маркийн тээврийн хэрэгслийг өвөлжөөндөө хучиж нуун далдалсныг халуун мөрөөр нь илрүүлж, тус аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Зочин · 2024/03/15
S XN80955877
Зочин · 2024/03/15
Жинхэнэ орк бна