Өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг.

Түүнийг Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан  "Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотой мэдээлэл өгье. Шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Гэхдээ би гэм буруугүй учраас давж заалдана. Хүн өөрийгөө мэддэг шүү дээ. Би гэм буруугүй гэдгээ хэлье. Давж заалдах болно. Шүүхийн процесс дуусаагүй, шийдвэр эцэслэн гараагүй байна. Цаг нь болохоор баримттай нотолгоотой мэдээлэх болно. Юмны үнэн мөн нь олдоно. Тиймээс та бүхэн битгий зохиол бичиж, гүтгээрэй. Үүнийг улс төрийн захиалгатай гэж хардаж байна" хэмээн Төрийн ордонд тайлбар мэдээлэл хийх үеэрээ хэллээ.