Ц.Жамбалдорж: Олон эмд дасалтай сүрьеэг эдгээхэд урт хугацаа шаарддаг
2024/03/19
"Эмд тэсвэртэй сүрьеэ өвчин" сэдвээр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.
Сүрьеэ өвчний эдгэрэх магадлал маш өндөр. Гэхдээ олон эмд дасалтай сүрьеэг эдгээхэд урт хугацаа шаарддаг тул өвчтөнүүд 9-24 сар эмчийн зөвлөсөн эмийг тогтмол уух шаардлагатай болдгийг ХӨСҮТ-ийн өдрийн эмчилгээний цэгийн тэргүүлэх зэрэгтэй эмч Ц.Жамбалдорж хэлж байв.
Түүний үйлчлүүлэгч өөрт илэрсэн шинж тэмдэг ба эмчилгээнийхээ талаар дараах мэдээллийг хэлсэн юм.
Үйлчлүүлэгч "Анх ажлаа хийж явахдаа маш их ядарч, хөлөрдөг байсан.
Чихрийн шижинтэй болохоор дэглэмээ алдаад л ядарч, хөлрөөд байна гэж тухайн үед бодсон. Улмаар эмнэлэгт үзүүлэхэд сүрьеэ өвчтэй болсон байв.
Сүрьеэ эдгэрдэг өвчин учраас эмээ тогтмол ууж, бүрэн гүйцэд эмчлүүлэх зорилготой байгаа. 6-9 сар, цаашилбал 18-24 сар өдөр болгон эм ууна гэдэг хүний тэсвэр шаардах асуудал. Гэхдээ эмээ сайн ууж тэвчээртэй байх нь хамгийн чухал" гэж хэллээ.
Зочин · 2024/03/19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh