Танилц: Хүүхдийн мөнгөний тэтгэмжид орсон өөрчлөлт
2024/03/21
“Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхэд бүрд асрамжийн газар нь данс нээлгэж, хүүхдийн мөнгийг банканд бүрэн хадгалуулна.
Харин 14 ба түүнээс дээш насны хүүхэд бүрд хүүхдийн мөнгөний 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий харилцах дансыг нээлгэх бөгөөд энэ данс нь цахим карттай байна.
Ингэснээр асрамжийн газарт байгаа хүүхдүүд хүүхдийн мөнгөний 20 хувийг картаар авч хичээлийн хэрэгсэл авах, секц, дугуйланд хамрагдах зэргээр өөрийн хэрэгцээнд зарцуулах боломж бүрдэх юм. Үлдсэн 80 хувийг одоогийн зохицуулалтаар буюу хүүхдийн хадгаламжийн данстай холбон хадгаламж хэлбэрээр авдаг зарчим хэвээр хэрэгжинэ.
2024 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 20 байгууллагын халамж, асрамжийн 29 төвд 0-18 насны нийт 924 хүүхэд, залуус өсөж хүмүүжиж байна. 2021 оны Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын өөрчлөлтөөр хүүхдийн эрхийн байцаагчийн дүгнэлтээр дансанд нь хуримтлуулдаг болсон юм.
Зочин · 2024/03/22
20% aar hicheeliin heregsel awch duguilan sektsen ywna genvv 20k hvreh vv.neeh ih yum ogtson yum shig yrih yuma
буянзаяа · 2024/03/21
Юу яриад байгаа юм бэ авах хүмүүс нь аваад хадгалах хүмүүс нь мэдээж хадгална шүү дээ ард иргэдээ битгий тэгж шул та нар элгээр нь хэвтүүлж ханахгүй байна уу хүүхдийн мөнгөөр амьдардаг зөндөө хүн байна өвчин золонтой эхлээд та нар ажил хийх боломж эмлэг эмийн тусалцанг нь үзүүлчээд тэгж ярьцгаа ард иргэдийн мөнгө бүр олдхоо болиод хүүхдүүдрүү нь орох болсон уу та наи давар битгий тийм их идэх гээд байгаа бол өөрдийн хүүхдийнхээ мөнгийн нь хасаад олон өнчин хүүхдүүдэд өгчих чадалчинь байвал
Darxa · 2024/03/21
Hvvhd uuriin ner deer dans neen gsn vg v?