Х.Баттулга, С.Баярцогт нар бүрэн ойлголцжээ
2024/03/21
Одоогоос нэг жил гаруйн өмнө буюу 2023 оны 2-р сарын 9-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, АН-ын даргаар бүртгүүлэх өгсөн Д.Ганбат, Л.Гантөмөр нарын өргөдлүүдийг авч хэлэлцээд УИХ-ын гишүүн асан, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд асан Лувсаннямын Гантөмөрийг тус намын даргаар бүртгэсэн билээ. Үүнээс хойш Л.Гантөмөрийн аль фракцийн чиг баримжаатайгаар АН-ын удирдлагыг бүрдүүлэх бол гэсэн хүлээлт тус намын гишүүд төдийгүй улс төр сонирхогч иргэдийн дунд байв.
Лу.Гантөмөр ер нь өөрөө ямар угшилтай улс төрч юм бэ?
МҮДН фракци буюу уг фракцийн лидер, Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд асан, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд түүнийг анх МҮАН-д ч, улс төрд ч оруулж, УИХ-ын 2000 оны сонгуульд нэр дэвшихэд нь гол үүргийг гүйцэтгэж байсан байдаг. Гэвч Лу.Гантөмөр МҮДН-д удаагүй бөгөөд Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж, М.Батчимэг нарын хамт "Нэг Ардчилал" клуб гэгчийг байгуулсан юм. "Нэг Ардчилал" хэдийгээр бие даасан фракц гэх боловч Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржтой нягт уялдаатай холбогдож ажилладаг байв. Иймээс ч тэднийг Ц.Элбэгдоржийн баг гэдэг байсан. Гэвч Л.Гантөмөр АН-ын дарга болохдоо УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь нар буюу “Нэг Монгол” хөдөлгөөн ба Х.Баттулга даргатай Монголын Ардчилсан Холбооны тусламжтайгаар С.Баярцогтыг ялсан билээ.
Уг нь бол АН-ын даргын төлөө Х.Баттулга, С.Баярцогт нар өрсөлдөж байв. Ингэхдээ Х.Баттулгыг АН-ын дарга болгохыг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, С.Баярцогтыг АН-ын дарга болгохыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжиж байсан гэх мэдээлэл бий. Х.Баттулгын багийнхан С.Баярцогтын тухай санал, гомдол, өргөдөл, мэдээллийг Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцэд хүргэж өгөхтэй зэрэгцэн, гэнэт МоАХ-ыхон хууль бус хэмээн үзэж байсан АН-ын ҮБХ-ы хуралдаа оролцон, Л.Гантөмөрийг АН-ын дарга болгохын төлөө саналаа өгсөн билээ. Өөрөөр хэлбэл С.Баярцогт л АН-ын дарга биш болж байвал өөр хэн ч болж байсан яахав гэж Х.Баттулга үзсэн хэрэг. Гэвч Л.Гантөмөр АН-ын дарга болсныхоо дараа АН-ын Тэргүүн дэд дарга гэх намынхаа Удирдах зөвлөлийг хүртэл удирддаг маш их эрх мэдэлтэй албан тушаалыг бий болгосон. Уг албан тушаалд Х.Баттулга УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг зүтгүүлж байсан ч С.Баярцогт сонгогдсон билээ. Мөнхийн найз нөхөд гэж үгүй, мөнхийн эрх ашиг л гэж бий хэмээсэн үг бий. Үүнийг ч батлах гэсэн мэт саяхан л АН-ын даргын төлөө ширүүн өрсөлдөж явсан Х.Баттулга, С.Баярцогт нар өнөөдөр бүрэн ойлголцож, бараг л зүү орох зайгүй шахам хамтрагчид болсон тухай эх сурвалжууд өгүүлж байна. Тэд хамтран УИХ-ын 2024 оны сонгуульд намын жагсаалтад хэн хэн орох болон аль аль тойрогт хэн нэр дэвших вэ? тухай асуудлыг голчлон шийдэж буй аж.
Э.Мягмар
sonin.mn
Зочин · 2024/03/21
SXN MERGJLN80955877
Зочин · 2024/03/21
Хятадын монгол Баярцогт шударга нийгэмд байсан бол бүх насаараа шоронд байх ёстой.эх орноосоо урвагч...
Зочин · 2024/03/21
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/21
ЭНЭ Э.МЯГМАР ГЭГЧ ЭЛДЭВ ЮМ ЭРЭЭЧИГЧ МӨНГӨНИЙ НӨХӨР НЬ БАТТУЛГЫГ ХАРЛУУЛАХ ГЭЖ БҮР ЯДЧИХДАГ ЭТГЭЭД Л ДЭЭ. БАЯРЦОГТ ОГЦРОХ АРААНДАА ОРЧИХСОН БОЛОХООР ӨӨРИЙГӨӨ АВРАХ АЖИЛЛАГААГ ЭНЭ Э.МЯГМАР ГЭГЧ ӨӨРИЙН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ БУУНЫ НОХОЙГООРОО ХИЙЛГЭЖ БГАА АРГА ЯДСАН АЖИЛ Л ЮМ ДАА! ХА ХА ХА
Зочин · 2024/03/21
80955877
Зочин · 2024/03/21
ANYSN S80955876
Зочин · 2024/03/21
баярцогт бол мэдлэгтэй боловсролтой ухаалаг залуу гэж боддог түүнийг их хуралд орохыг дэмжинэ
Зочин · 2024/03/21
Энэ 2-ыг эвцэлдүүлэх гэж их ч зүтгэсэн дээ Гантөмөр дарга.
Зочин · 2024/03/21
TSAGN80955877S
Зочин · 2024/03/21
TANILTSI45DSH 80955877
Зочин · 2024/03/21
AXD SEKSYV SERELN80955877
Зочин · 2024/03/21
SEKSEEF XANGALTAI80955877
Зочин · 2024/03/21
SEXSDI80955877