Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-д суух Консул асан, лайвчин гэх Д.Мөнх-Эрдэнэ албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад хахууль өгсөн гэх хэргээр хоригдож байгаад 2023 оны 12-р сарын 29-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлалаар ШШГЕГ-ын харьяа 441 дүгээр хорих ангиас суллагдсан билээ.

 

Хуулийн дагуу тэрээр УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших буюу тодорхой хугацаагаар нийтийн албанд ажиллах боломжгүй болсон. Сар гаруйн өмнөөс лайваа дахин эрчимтэй хийх болсон тэрээр хэд хэдэн чиглэлийн бизнес хийхээр судалгаа хийж буй гэх бөгөөд түүний нэг нь медиа компани байх юм гэнэ.

 

Түүнчлэн тэрээр намынхаа ажилд идэвхтэй оролцох болсон төдийгүй, АН-ын дэд дарга болмоор байна, хэрэв намайг дэд даргаар томилчихвол намаа сонгууль дуустал лайв хэлбэрээр идэвхтэй дэмжинэ гэсэн байна.

 

С.Сарнай

сонин.мн