"Гурван намын эвсэл бол АН-д сүйрлийг авчрах гэж байна"
2024/03/22
АН-ын Үндэсний бодлогын хороо маргааш буюу энэ сарын 23-ны өдөр хуралдаж, намын Бага хурал, Үндэсний бодлогын хорооны хуралдаанаараа мөрийн хөтөлбөрөө эцэслэнэ. Тус өдрийн хуралтай холбоотойгоор АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат, АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг нар мэдээлэл өгч байна.
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат “Өнөөгийн АН-ын удирдлагын унтаа байдал, сул дорой байдлыг эсэргүүцэж нэг жил болж байна. АН-ын дарга сонгогдоод яг нэг жилийн хугацаа болсон. Нэг жилийн хугацаанд ямар ажлууд хийв гэдгийг та бүхэн бүгд мэдэж байгаа. Ямар ч ажил хийгээгүй 360 хоног өнгөрлөө. Энэ хоногуудад АН сөрөг хүчний байр сууринд ч байж чадсангүй. АН-ын бүх шатанд ажил тэг зогсолттой байгаа. Биднийг нийгмээрээ шоолж байгаа. Манай намыг АН-ын даргын эсвэл Л.Оюун-Эрдэнийн “суганы үс” юм уу гэж. Энэ байдлын эсрэг АН-ын гишүүдэд уриалга гаргана.
АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг “Лу.Гантөмөр бол АН-ыг МАН-д “зараад дууслаа”. Хэдий болтол бид ингэж тэвчих юм бэ гэдэг асуудал шат шатандаа яригдаад Үндэсний бодлогын хороо гишүүд, дэмжигчдийн хүрээнд маш хүчтэй яригдаж байна.
АН-ын сөрөг хүчний байр сууриа алдаж байна. Гурван намын эвсэл шинээр байгуулагдах гэж байна. ХҮН, ИЗНН, Шинэ намуудын эвсэл байгуулагдана.
ХҮН нам АН-тай ижил рейтингтэй байгаа. ХҮН-ын рейтингийг ИЗНН-ын байршлаараа дөрөвт бичигдэж байгаа намтай нэгтгэж, АН-ын саналыг хуваах маш хүчтэй нам бол Шинэ нам мөн. Энэ гурван намын эвсэл бол АН-д сүйрлийг авчрах гэж байна. Энэ тухай АН-ын удирдлага юу ч мэдээгүй сууж байгаа. Энэ яриа хэлэлцээрийг ойлгохгүй сууж байгаа. Орон нутагт МАН хүчтэй байгаа. Тийм ч байсан. Нийслэлд МАН рейтинг үзүүлэлтээрээ маш муу байгаа.
Хэрэв нийслэлд энэ гурван намыг эвсэл орж ирвэл АН нийслэл дэх нийт 24 суудлаа алдана. Улмаар АН сонгуульд ялах тухай ойлголт байхгүй. 20-30 суудал авч гарч ирлээ гэхэд хамтарсан Засгийн газар байгуулах ямар ч ул, үндэсгүй болно. Дээрх гурван намын эвсэлтэй МАН эвсэх нь тодорхой. Энэ бол улс төрийн нүүдэл нь. Ийм хэлэлцээрүүд болж байхад АН “унтсаар, хэвтсээр”. Энэ тухай бид бүхэн маргааш АН-ын Үндэсний бодлогын хороонд нэлээн хүчтэй эсэргүүцлийн үйл ажиллагааг явуулна. АН-ын гишүүд, дэмжигчид ирье гэдгээ бид хоёрт удаа дараа мэдэгдсэн” гэв.
АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат “Бүгд АН-ыг сонгуульд ялахгүй гэдэгт бооцоо тавьж байна. Бид сонгуульд орохоосоо 80 хоногийн өмнө ялагдчихлаа. АН-ын удирдлагын түвшинд “Лу.Гантөмөрийг эрт солиод яах юм бэ. Нэгэнт ялагдсаных нь дараа хариуцлага нэхээд сольё” гэж ярьж байна. АН-ын удирдлагын түвшинд 2024 оны УИХ-ын сонгуульд ялах талаар ямар ч ойлголтгүй болсон. 15 дэд дарга нь “Яаж сөрөг хүчин болох уу? Яаж МАН-тай эвсэх вэ?” гэсэн “үхээнц” бодолтой болсон” хэмээн мэдээллээ.
зочин · 2024/03/22
гантөмөрийг яаралтай солихгүй бол АН г дэмжих утгагүй болчлоо
Зочин · 2024/03/22
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Баи инженер · 2024/03/22
Сонгууль болох гэж байхад намаа задлах хэнд хэрэгтэй юм бэ. Коммунистуудад зусардаж байгаа юм уу. Юу горьдоов
Зочин · 2024/03/22
SEXSDI80955877
Зочин · 2024/03/22
Энэ гэзэгт бариач чинь харин үндэстэй юм яриад байгаа юм биш үү