SOS: 10-улаа угаартаж амиа алдсаны шалтгаан нь юу байв!
2024/03/26
Амралтын өдөр нэг газарт 10 хүн угаартаж амиа алдсан мэдээ олныг цочирдуулав.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт 2024.03.23-ны 03:17 цагт тус дүүргийн зургаадугаар хорооны нутагт дэвсгэрт нэгэн айлд “олон хүн угаартсан байдалтай нас барсан байна” гэх харамсалтай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тухайн айлд 55 настай ганц бие эрэгтэй амьдардаг байсан бөгөөд найз нөхөд нь орж гардаг байжээ. Тэгвэл найз нөхдийн холбоотой 29-55 насны 10 иргэн нэг дор угаартсан шинжтэй нас барсаны шалтгаан нөхцөл нь юу байв?
Урьдчилсан нөхцөл байлаар,
- Урьдчилсан нөхцөл байдлаар гал түлснийхээ дараа яндангийнхаа хаалтыг хаасан гэх байдал тогтоогджээ.
- Нийлж архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байж болзошгүй байдал тогтоогджээ.
- Утаа мэдрэгчгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
- Мэргэжлийн байгууллага нарийн шинжилгээний дүгнэлтийг эцэслэн гаргана. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа юм.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоон мэдээллээр 2024 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын 25-ны байдлаар нийт 748 хүн угаартаж, 16 хүн нас барсан байна.
Хотын дарга Х.Нямбаатар "Харамсалтайгаар угаартаж нас барсан 10 хүний гэр бүлийнхэнтэй уулзаж, эмгэнэл илэрхийллээ. Мөн ар гэрийнхэнд нь буцалтгүй тусламж үзүүлэхээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, айл тус бүрд тодорхой хэмжээний тусламж үзүүллээ. Ар гэрийнхний зүгээс цаад шалтгаан нь архидалттай холбоотой.
Тийм учраас архинд донтсон хүмүүсийг албадан эмчлэх төвүүдийг байгуулж, хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, архи зардаг цэгийг цөөлж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байна.
Би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа нийслэлийн 850 иргэнийг сайн дурын эмчилгээнд хамруулсан ч эдгэрэлт өндөр хувьтай байгаагүй. Одоо Тахилтын Тахир соёотын аманд 250 хүний ортой архины албадан эмчилгээний төв байгуулах тендерийн ажлыг зарлаад байна.
Түүнчлэн утаа мэдрэгчтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгасан байна. Тухайн хорооны мэргэжилтнүүд хамгийн сүүлд тухайн айлд 2023 оны арваннэгдүгээр сард очиж, угаар мэдрэгчийг нь ажиллуулсан гэх мэдээлэл байна. Урьдчилсан нөхцөл байдлаар гал түлснийхээ дараа яндангийнхаа хаалтыг хаасан гэх байдал тогтоогдсон. Хэргийг мөрдөн шалгаж байгаа албаныхны хэлж байгаагаар өчигдөр /2024.03.25/ шүүх шинжилгээний байгууллага задлан шинжилгээ хийж, нас барсан шалтгааныг тогтооно" гэсэн мэдээллийг өгөв.
ЦЕГ-аас Ард иргэдэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, утаа мэдрэгч суурилуулж, түүний хэвийн үйл ажиллагааг тогтмол шалгах, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, хаалтыг бүрэн хаахгүй байх, орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгаж байхыг онцгойлон сэрэмжлүүллээ.
Зочин · 2024/03/26
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
иргэн · 2024/03/26
Архи уусан нь тогтоодвол тодорхой шүү дээ. Согтуу хүмүүс санаандгүй хаачих магадлалтай л асуудал. Хууль хяналтынхан үнэн мөнийг тогтоонооо.
Сар · 2024/03/26
Муужруулсан түлш чинь аль хэзээний технологи нь алдагдсан шүү гээд анх бүтээлцэж байсан инженер нь анхааруулаад байгаа шдээ. Барилгын шохой цавуугаар барьцалдуулсан хор түлээд тэр хороороо амьсгалаад байхаар чинь яаж эрүүл хүн үлдхэв дээ. Хэдэн жилийн дараа хүүхдийн хорт хавдар ч дэлхийд тэргүүлэх байх даа. МАН мафиа Монголын ард түмнийг бөөнөөр нь хоморголон устгах геноцид аллага хийж байна шдээ. УБ тэр чигээрээ Нацист Гитлерийн хорт хийн зуух шиг л байна даа. Ард түмэн нэгдэж тэмцээд алуурчин МАН мафиагаа устгаж зайлуулах юмсан даа. Хэд хэдээрээ цуварч хальсаар байтал Монгол хүн үлдэх нь үү энчидоо ... Тэмцдэггүй ард түмэн мөхдөг гэж энэ дээ.
ы · 2024/03/26
Яндангын хаалтаа хаана гэж байхгүй ээ. Наадах чинь МАН мафийнхаа даалгавараар гар хөлүүд нь дундаас нь мэдээллийг гуйвуулаад үргэлж л "Улныхан өөрсдөө л буруутай, өөрсдөө л дуртайдаа угаартаж үхсэн" гэж л мушгидаг шүү дээ