Зудын улмаас зүй бусаар хорогдсон малын махаар БӨӨРӨНХИЙ МАХ хийсэн болох нь тогтоогджээ
2024/03/26
СХД-ийн 32 дугааг хороо Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэрт зүй бусаар хорогдсон малын махыг бөөрөнхий мах болгож байна гэх иргэний мэдээлэл цахим сүлжээнд тархсан билээ.
Тодруулбал, энэ талаар НЭГҮҮН.МН сайтын сурвалжлах баг газар дээрээс нь бичлэг хийж, нийгэмд шүгэл үлээсэн юм.
Тэрхүү зураг бичвэрийн мөрөөр тус үйлдвэрт холбогдох байгууллагуудаас шалгалт хийхэд зудын улмаас зүй бусаар хорогдсон малын мах болох нь тогтоогджээ. Тухайн “Монгол бугат тал нутгийн хүнс” компани нь БНХАУ-ын иргэний хөрөнгө оруулалттай бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож битүүмжлээд байгаа юм.
Мөн энэ мэт гарал үүсэл нь тодорхой биш сэжиг бүхий 60 гаруй тонн махыг Мал эмнэлгийн ерөнхий газраас хяналт, шалгалт хийж устгалд оруулжээ. Хяналтын болон устгалын ажил үргэлжилж байна. Учир нь зүй бусаар хорогдож үхсэн малын махыг цэвэрлэж нууцаар оруулж ирж, гадуур хоолны газруудад өгч нийлүүлж байж магадгүй.
Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.
Зочин · 2024/03/27
Үхэр монгол малнуудад турж үхсэн малын мах идүүлж бүгдийг нь муу малан пиздануудыг тэгээд хятадууд газар нутагт нь эзэн сууна ХАХАХАХАХа энийг л ардчилал гээд байгаа юм ш дээ. Ингэж чадвал зорилгоо биелүүлсэн учир ардчилал монголд хэрэггүй болно.
Зочин · 2024/03/26
Харин зүгээршд өвчнөөр үхсэн биш хүнд өгөхгүй муур нохойн хоол болгоод экспортлох хэрэгтэйшд. Хээр ялзарч өмхийрч өвчин тарааж байснаас арьсыг нь элдээд махаар нь муур нохойн хоол болгоод ясыр нь тээрэмлэж бордоо болговол байгальд ээлтэйн бишүү булж байснаас.
товчоо дээр хянадаггүй юм уу? · 2024/03/26
ИЙМ их мах яаж хотод орж ирсэн вэ?
Зочин · 2024/03/26
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh