Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өсжээ. Улаанбаатар хотод 2024 оны энэ сарын 25-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 2.7 хувиар, өмнөх 7 хоногоос 0.3 хувиар тус тус өссөн байна.

Үхрийн мах килограм нь 17-19 мянган төгрөгөөр худаалдагдаж байгаа бол ямааны мах  9550 төгрөгөөр буюу хамгийн хямд үнэтэй байна.

 

Харин өнгөрөгч долоо хоногоос эхэлж өндөгний нийлүүлэлт огцом буурчээ. Монгол Улсын дотоодын өндөгний хэрэгцээний 50 хувийг ОХУ хангадаг. ОХУ-д инфляц өссөний улмаас өндөгний үнэ нэмэгдэн, ширхэглэн зарж эхэлсэн байна. 

Манай улсад өндөг 643 төгрөгөөр худалдаалж байна хэмээн ҮСХ-ноос мэдээлсэн. Тэгвэл зарим хүнсний захуудад өндөгний үнэ 800 төгрөгт хүрчээ.