Ж.Батзандан: “Таван гишүүн” таван өөр тийшээ явсан...
2024/03/29
УИХ-ын гишүүн асан Ж.Батзандантай ярилцлаа.
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хэсэг хугацаанд чимээгүй байж байгаад улстөрд эргэн ирж буйгаа зарлалаа. Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ өөрт тань үүсгэсэн байсан бүх хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон гэж ярьсан. Хэзээ, ямар хэргүүд үүсгэсэн байсан билээ?
Танай хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Сүүлийн 4 жил УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан чимээгүй, даруу төлөв, иргэн хүний амьдралаар явлаа. Дөрвөн жилийн дараа Төрийн ордонд орж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Гурван чухал асуудлыг дэвшүүлсэн. Нэгдүгээрт, Ж.Батзандан хоёр зүйл ангиар шалгуулаад хэрэгсэхгүй болоод, цагаатгагдаад, улстөрд эргэн ирж байна гэдэг мэдээллийг өгсөн. Хоёрдугаарт, УИХ-ын сонгууль дөхөж байна. Эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөрт ард түмнээрээ дүгнэлт өгье гэдэг санаачилга гаргаж байгаа. Дүгнэлт өгөхдөө Сүхбаатарын талбай дээр бүгдээрээ цуглаад, санал асуулга явуулаад МАН-ын мөрийн хөтөлбөр хэдэн хувь биелсэн юм бэ? гэдэг дүнг тавья. Гуравдугаарт, ардчиллын төлөө намууд хамтраад ардчиллаа аварья, ардчиллын төлөө нэгдсэн блок, фронт байгуулья гэдэг санал гаргаж байна.
Сонгууль болгоноор ардчиллын төлөө намууд санал хувааж ялагддаг. МАН 20-30 хувийн санал аваад ялдаг муу зуршил тогтчихлоо.
Барууны намууд, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын чиг баримжаатай намууд эвсэж чаддаггүй юм гэхэд блок байгуулж УИХ-ын сонгуульд орьё гэдэг саналыг албан ёсоор дэвшүүлсэн. Сүүлийн 2 жил ямар зүйл ангиар шалгав гэдэг асуулт асуулаа. Албан тушаалын байдлаа урвуулан болон хэтрүүлэн ашигласан, нөлөөлсөн гэх мэт зүйл ангиудаар сүүлийн 2 жил АТГ-аас шалгаад ямар ч үндэслэлгүй, улс нийгэмд, ард түмэнд Ж.Батзандан ямар ч хохирол учруулаагүй юм байна гэдэг дүгнэлтээ гаргаад, 2 сарын өмнө Нийслэлийн Прокурор руу хүргүүлснийг прокурорын байгууллага хүлээж аваад, иргэн Ж.Батзанданд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож дуусгасан. Нэг зүйлийг хэлэхийг хүсэж байна. Ж.Батзандан шалгуулаад гараад ирлээ. Улстөрд байгаа бол нар над шиг 3 сар суугаад шалгуулчихад гэмгүй шүү гэдэг зөвлөгөөг том дарга нарт өгмөөр байна.
Ардчиллын төлөөх намуудын блок байгуулна гэсэн. Сонгуулийн хуулиар эвсэл байгуулах хугацаа дуусгавар болсон. Ямар төрлийн блок байгуулах талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Блок гэдэг нь дэлхийн улс орнуудын улстөрд өргөнөөр хэрэглэгддэг технологи. Намууд эвсэж чадахгүй байгаа бол сонгуульд бие биенээ дэмжих, хамтран ажиллах блок байгуулж ордог. Нэгдүгээрт, “Пи ар”-ын блок байж болдог. Сурталчилгаагаа хамт хийдэг. Бодлогоо нэгтгэдэг. Бие биерүүгээ дайрахгүй, доромжлохгүй байх, сөрөг хүчний ажлаа хамтран хийж, эрх баригч намын мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийх хамтарсан хэвлэл мэдээллийн блок байж болно. Хоёрдугаарт, нэр дэвшихдээ өөрсдийн нэр дэвшигчдийнхээ саналыг хуваахгүйн тулд тодорхой нэр дэвшигч дээр фокуслаж дэмжээд явдаг. Өөрөөр хэлбэл сонгуулийн тойрог дээр хамтын ажиллагааны блок үүсгэдэг. Сонгуульд ялалт байгуулах магадлалтай нэр дэвшигчийг дэмжээд, нэрээ татах хүртэл блокын хамтын ажиллагааны хэлбэр байдаг. АН-ын дарга Л.Гантөмөр, ШИНЭ намын дарга Ц.Гантулга, ИЗНН-ын дарга Б.Батбаатар, ХҮН намын ЕНБДарга П.Ганзориг нартай уулзаж энэ саналыг тавьсан. Ардчиллын төлөө намууд санал хуваахгүйн тулд, МАН-ыг амралтанд нь явуулахын тулд, амраахын тулд блок байгуулж хүчээ нэгтгээчээ, өмнөх алдаагаа давтахгүйн тулд ажиллаач гэдэг саналыг албан ёсоор хүргүүлсэн байгаа. Удахгүй хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, блокын зохион байгуулалт руу намууд орох байх. Ардчиллаа ялуулья. Хүний эрх, эрх чөлөөний төлөө хамтран ажиллахаас өөр зам бидэнд үлдээгүй байх гэж найдаж байна. Миний хувьд Австрали, Англи болон Европын улсуудад судалгаа хийсэн судлаач, эрдэмтэн хүний хувьд блокын зохион байгууллатын талаар, хэрхэн үр дүнтэй ажиллуулах вэ? гэдэг зөвлөгөөг улстөрийн намуудад өгөх бүрэн боломжтой.
“Тэмцэгч” Д.Мөнх-Эрдэнэтэй хамтарч “Бүх ард түмний хуралдай” зохион байгуулна гэж ярьсан. УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө та хоёр ширүүн муудалцсан шүү дээ. Учраа олсон уу? “Бүх ард түмний хуралдай”-гаар юуны талаар хэлэлцэх вэ? Ямар шийдвэр гаргах вэ?
Эрх барьж буй МАН-ын мөрийн хөтөлбөрт дүгнэлт өгөх зорилгоор нийгэмд идэвхтэй байр сууриа илэрхийлдэг хүмүүстэй сүүлийн үед уулзаж байгаа. Тэдний нэг нь тэмцэгч Д.Мөнх-Эрдэнэ гэж залуу бий. “Сууж” байгаад саяхан гарч ирсэн. Надтай хамт олон тэмцэгч залуус хоригдож байсан. Д.Банзрагч хоригдсон. Тулгат хоригдсон. Д.Мөнх-Эрдэнэ хоригдсон. Өнөрөө, Ц.Хулан хоригдсон. Зарим нь цагаадаад гараад ирсэн. Тэр хүмүүст хандаж үг хэлснийхээ төлөө шоронд хоригддог, шонд өлгүүлдэг нийгмийг өөрчлөхийн төлөө дахин нэгдэж тэмцье гэж уриалж байна. Хамтдаа үзэл бодлоо илэрхийлье. Нэг нэгээрээ явбал шоронд ордог юм байна. Одоо бүгдээрээ нэгдэж, нийлж явья. Ийм саналыг хүргүүлсэн. Д.Мөнх-Эрдэнэ маань МАН-ын амлалт, мөрийн хөтөлбөрт дүгнэлт өгөх бүх ард түмний хуралдай зохион байгуулах талаар ярилцсан. Урин дулаан цаг ирж байна. Бүх ард түмнээрээ Сүхбаатарын талбай дээр гараад МАН-ын мөрийн хөтөлбөрийн зүйл, заалт бүрээр санал асуулга явуулья. Татвар бууруулна гэсэн. Хэрэгжсэн үү? Зээлийн хүүг бууруулна, цалинг нэмнэ гэсэн. Инфляцийг бууруулна гэсэн. Хэрэгжсэн үү? МАН-ын мөрийн хөтөлбөрийн зүйл, заалт бүр дээр үнэлэлт, дүгнэлт өгөх ард түмний их хуралдайг ойрын хугацаанд зохион байгуулах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Улстөрийн намууд, төрийн бус байгууллагууд болон нийгэмд идэвхтэй байр сууриа илэрхийлдэг иргэдтэй энэ талаар санал солилцож байна. Удахгүй ажил болох байх.
Эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөрийг ард иргэдээрээ дүгнэх ийм том үйл ажиллагаа урьд өмнө нь Монгол Улсад болж байгаагүй байх. Хэр үр дүнд хүрэх бол?
Миний хувьд яагаад энэ санаачилгыг гаргасан бэ гэхээр үг хэлсэн хүн бүрийг шоронд хийдэг нийгэм бий болчихсон. Хүмүүс үгээ хэлэхээс айдаг болж. Би гартаа гинжтэй, хөлдөө гинжтэй, амаа үдүүлчихсэн хоёр жилийн турш 461-р анги, АТГ, прокурорын үүд сахиж байгаад сая л эрх чөлөөтэй боллоо. Улстөрд эргээд ирсэн чинь хүн бүр айдас хүйдэстэй байна. Энэ нийгмийн айдас хүйдсийг арилгахын тулд зохион байгуулалтанд орохоос өөр арга байхгүй. Эрх барьж буй МАН-ын ажлын тайланг МАН өөрөө дүгнээд сууж байж болохгүй. Ард түмнээр дүгнүүлэх ёстой. Энэ хурлыг зохион байгуулах хүч хэрэгтэй. Тэр нь нийгмийн идэвхтэй, хэлмэгдээд шоронд ороод гарч ирсэн хүмүүс байвал яасан юм бэ? гээд би санаачилга гаргаж байгаа юм. Улстөрийн намуудын дарга нар бол бүгд барьцаанд орчихсон. Үгээ хэлж чадахгүй болсон байна. Та бүхэн мэдэх байх. Ж.Батзандан ах чинь эрх чөлөөтэй болсон. Цагаадсан. Холбогдох хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Одоо улстөрийн ажил руу идэвхтэй орно гэдэг бодолтой байна.
Та “Шударга 5 гишүүн”-ий нэг болж, МАНАН дэглэмийн эсрэг жагсаал зохион байгуулж явсан. Тэр 5 хүний нэг нь Ерөнхий сайд болчихлоо. Бас нэг нь хотын дарга болсон. Элчин сайд болсон хүн ч байна. Таны хувьд мөн дипломат албанд хэсэг хугацаагаар ажилласан. Нэг нь шоронд хоригдчихсон. Ер нь энэ жагсаалын үр дүн гарсан уу? Та юу гэж боддог вэ? Хоёрдугаарт, өнөөдөр Ерөнхий сайд, хотын дарга болсон 2 хүний ажлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ? Алдаа, оноо нь юу байгаа бол?
Сүүлээс нь хариулья. 2019 онд УИХ-ын таван залуу гишүүн нийлээд нам харгалзахгүй тэмцэл өрнүүлж байсан. Тэдний нэг нь би. Таван жил өнгөрсөн байна. Таван жилийн өмнө Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар зөв залуучууд байсан. Сайн залуус байсан. Одоо ямар болсон юм, мэдэхгүй. Уулзаагүй удсан байна. Хэвээрээ байгаа байх гэж найдаж байна.
Таван жилийн өмнө Ж.Батзандантай хамт жагсаж байхдаа тэд дажгүй залуучууд байсан шүү. Бид тав том зорилгын төлөө тэмцэж байсан.
Нэгдүгээрт, 60 тэрбумын бүлэглэл буюу газрын наймааны бүлэглэл төрийн эрхийг авсан байна. Сонгуулийг хуурч, хууль бусаар авсан байна. Энэ хэргийг шалгуулья гэдэг зорилго тавьж тэмцэж байсан. Өөрөөр хэлбэл МАН-ын эрх барьж байсан бүлэглэлийн эсрэг тэмцэж байсан.
Тэр тэмцэлд миний бие дэмжлэг үзүүлж оролцсон. Үүнийгээ одоо ч зөв гэж боддог. Сонгууль луйвардсан хүмүүстэй үргэлж тэмцэж байх ёстой. Сүүлдээ Ц.Сандуй нь ял шийтгэл аваад явсан санагдаж байна.
Хоёр дахь зорилт нь баялгийн хувьсгал хийе гэдэг зорилт байсан. Ашигт малтмалын томоохон ордууд хулгайд алдагдчихлаа. Цагаан суварга хулгайд алдагдчихлаа. Тавантолгойн нүүрсний хулгай хэрээс хэтэрлээ. Оюутолгойн Дубайн гэрээ хууль бус гэрээ болчихлоо. Энэ бүхнийг өөрчилье гэж 5 залуу гишүүн тэмцэж байсан. Монгол Улсыг 2 тэрбум долларын өрөнд оруулсан Дубайн гэрээг өөрчилсөн. Нүүрсний хулгайн сонсголын асуудал одоо хүртэл яригдаж байгаа байх. Цагаан суваргын ордыг УИХ-ын нэг гишүүн хувьдаа авчихсан байсан. Одоо буцааж өгөх тухай яриад сууж байх шиг байна. Монголын ард түмнийг баялагт нь эзэн болгоё. Ордуудыг ард түмэнд хувьчлая. Үндэсний аж ахуйн нэгжүүддээ хувьчлая гэдэг том зорилт тавьж, баялгийн хувьсгал эхлүүлж байсан.
5 гишүүний тэмцлийн гуравдахь том зорилт бол хариуцлагын асуудал, авлига хулгайн асуудал байсан. Идэж уусан, авлига авсан нөхдүүд, ялангуяа Эрдэнэтийн 49 хувь ийшээ орж ирнэ. Тухайн үед бүлэглэл буюу төрийн ордын баруун талд байдаг банкны эзэн өөртөө авчихсан байсан. Авахдаа бүр төрийн мөнгөөр авчихсан байсан. Хөгжлийн банкнаас зээл аваад авчихсан байсан. Үүнийг ард түмэнд буцааж өгье. Энэ бүхнийг эргүүлье гэж.
Дөрөв дэх том зорилт бол С.Зориг агсны хэргийг гэмгүй 2 залууд тохчихсон. Бүр эрүүдэн шүүгээд, өрөөнд нь орж зодож байгаад, эмэгтэй хүний өрөөнд эрэгтэй хүн оруулж айлгаж байгаад хэрэг хүлээлгэчихсэн байсан. Энэ хэргийг задлаж, шүүхээр нь явуулья гэдэг зорилт байсан.
Энэ тэмцлийн үр дүнд тэдгээр хэлмэгдсэн залуус шүүхээр ороод цагаадсан гэж ойлгосон. Жинхэнэ гэмт хэрэгтнүүдийг нь олох ажиллагаа явагдаж байгаа гэж би ойлгосон. Гэх мэтээр таван залуу гишүүний тэмцэл 2019 онд буюу 5 жилийн өмнө зөв эхлэж байсан. Дараа нь 2020 оны 6-р сард сонгууль болсон. Ж.Батзандан Баянзүрх дүүрэгт сонгуулиа луйвардуулаад ялагдсан. Ялагдсаныхаа дараа судлаач болоод Австралид нэг жил ажилласан.
Ирээд тэмцлээ эхлүүлсэн. Шоронд орсон. Сая цагаадаад гарч ирээд, таны өмнө сууж байна. Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болоод явсан. Х.Нямбаатар хотын дарга болсон. Лу.Болд Бельги явсан. Т.Аюурсайхан шорон руу явсан. Туг ч барина, тугал ч хариулна гэдэг энэ. Амьдрал явдаг явдаг замаараа явж байгаа. Таван жилийн өмнө хамт байсан таван найз таван өөр тийшээ явсан байна. Ж.Батзандан гудамжиндаа, сая хууль хяналтын байгууллагаар шалгуулаад, 461-т сууж байгаад гарч ирлээ. Цагаадаад гараад ирлээ. Одоо тэмцэл үргэлжилнэ. Шударга ёсны төлөө, баялгаа ард түмэнд нь өгөх тэмцэл, хулгай луйврын эсрэг тэмцэл үргэлжилнэ гэж би харж байгаа. Надтай хэн хамт явахыг мэдэхгүй байна. Нөгөө 5 одоо байхгүй. Зарим нь дээшээ гараад тэнгэрийн оронд байгаа. Зарим нь гадаадад гарсан. Би шинээр баг байгуулна. Ж.Батзандан өмнө нь О.Магнайтай хамт тэмцэж байсан. Ардчилсан намынхантайгаа хамт байсан. Иргэний хөдөлгөөнийхөнтэйгээ хамт байсан. Тэмцэгчдийн хувь хүн өөрчлөгдөж болно.
Ж.Батзандангийн тэмцлийн зорилго хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Монголд нэг намын дэглэм тогтох гэж байна гэж зарим улстөр судлаачид ярьж, бичиж байна. Энэ удаагийн сонгуулиар ч МАН үнэмлэхгүй ялалт байгуулж, бусад намууд тус тусдаа орж саналаа хуваана гэсэн урьдчилсан дүгнэлт ч байна. Энэ тохиолдолд Ж.Батзандан гэж хувь хүн ямар тэмцэл, үйл ажиллагаа явуулья гэж бодож байна вэ?
Нэг намын дарангуйлал тогтож байгаа шалтгаан бол МАН-ын буруу гэхээсээ илүү ардчилсан хүчнүүдийн үйл ажиллагаа муу байгаатай холбоотой. 2019 онд АН-аас Ж.Батзанданг хөөсөн. Лу.Болдыг хөөсөн. 2020 онд Ц.Тувааныг, Н.Ганибалыг хөөсөн. Н.Алтанхуягийг хөөсөн. О.Цогтгэрэлийг хөөсөн. Өмнө нь Р.Амаржаргалыг, М.Энхсайханыг хөөсөн. АН-аас хөөгдсөн гишүүн бүр тусдаа нэг нам байгуулаад гардаг. Ардчилал нэгнээ хөөж туух тусам мянган хэсэгт задардаг. Өнөөдөр харин АН-ын даргаар хөөдөг биш, эвлүүлдэг дарга сонгогдсон байна гэж харж байна. Энэ бол Л.Гантөмөр. Л.Гантөмөр АН-аас хөөгдсөн, туугдсан бүх гишүүдээ урьж байна. Ардчиллын төлөө блок болъё гэж ярьж байна. 1970-аад оны төлөөлөл болсон Л.Гантөмөр даргын энэ санаачилгыг би дэмжиж байгаа. Ардчилал нэгдвэл, ардчилсан хүчнүүд нийлбэл ялдаг юм. Бие биенээ хөөж туувал задардаг, хуваагддаг, ялагддаг. Тун удахгүй сонгууль болно. Ардчилал, хүний эрхийг ялуулмаар байна. Үүний төлөө, ардчиллын төлөө том нэгдлээ хиймээр байна. Үүнийг ардчиллын төлөөх блок гэж нэрлээд байгаа юм. Энэ блокыг хийх бүрэн боломжтой гэж харж байна.
Ярианыхаа төгсгөлд манай үзэгчид болон уншигчдад өөрийн зүгээс хэлэх гэсэн зүйл байгаа бол хэлэхгүй юу?
Дөрвөн жил хэвлэл мэдээллийн байгууллагад нэг ч удаа ярилцлага өгөөгүй байна. 4 жилийн дараа намайг хүндэтгэж, надаас ярилцлага авч байгаад баярлалаа. Sonin.mn сайтын удирдлагууд маш мэдрэмжтэй хүмүүс байдаг. Ардчилал, хүний эрхийг Монголд буцаан авчрахын төлөө та бүхэнтэй бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна. Танай үзэгч, уншигчдад эрүүл энх байж, азын тэнгэрт ивээгдэж байхыг хүсэн ерөөе.
Баярлалаа. Таны зорьж, тэмцэж байгаа ажил бүтэмжтэй байг ээ
Ярилцсан М.Чойжал
sonin.mn
Зочин · 2024/03/30
ЁООООХ БАТЗАНДАН ДУРАКАА ЗАЙЛ ДАА ЯАСАН ИЧДЭГГҮЙ НОХОЙ ВЭ ЗАЙЛ ЗОВ ЗОВ ЗОВ ЧИ
Зочин · 2024/03/29
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/29
JARGAAN80955877
Зочин · 2024/03/29
Өөртөө ёстой дуралсан этгээд чинь энэ байнадаа одоо ороцогуудыг сонгохгүйгээ ард түмэн ойлгосон энэ удаа нэхэл хатуутай сонголт хийнэ
Зочин · 2024/03/29
ANYSN SEKSR80955877
Монгол · 2024/03/29
одоо энэ тэнэгийг дагадаг хүн байхгүй дээ, монгол залуус бамзандангаас илүү боловсролтой, мэдлэгтэй, бас юмны учрыг олдог ,эх орноо гэсэн сэтгэлтэй болсон шүү
Зочин · 2024/03/29
XALYYNR80955877
Зочиг · 2024/03/29
Батзандан маш зальтай маш хүн чанаргүй хүн санагддаг одоо бас ард иргэдээр жаал тоглох нь дэа
Зочин · 2024/03/29
GOE XIILGN80955877
Зочин · 2024/03/29
ZYGAATSI80955877
Зочин · 2024/03/29
SEXSEER 48NASNI80955877
Зочин · 2024/03/29
DYYDLGN VAWLDGCB80955877
Зочин · 2024/03/29
SEXSDI80955877