Ачааны машинтай мөргөлдсөн ноцтой осол гарч 38 иргэнээс 18 нь хүнд гэмтэж Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ
2024/03/29
Өнөөдөр 09:00 цагийн үед Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 38 зорчигчтой автобус ачааны машинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Автобусанд зорчиж явсан 38 иргэнээс 18 нь хүнд гэмтэж Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр 10:10 цагийн үед хүргэгдсэн байна.
Энэ талаар Төв аймгийн Нэгдсэн эмнэлгээс “38 зорчигчтой автобус ачааны машинтай мөргөлдөж, 18 хүн хүнд бэртэж, манай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Одоогийн байдлаар таван хүний биеийн байдал маш хүнд байна. Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс хоёр баг Төв аймаг руу гарсан. Эхний ээлжинд хүнд байгаа хүмүүсээ Улаанбаатар руу шилжүүлэхээр ажиллаж байна. Мөн “Мөнгөнгүүр” эмнэлгийн баг ирж ажиллаж байна. Таван хүн хавсарсан бэртэлтэй, хугаралтай, нүд хальтрам байна. Бусад хүмүүсийн гар, хөл, нуруу хугарсан” гэсэн мэдээлллийг хэвлэлд өгчээ.
Одоогоор хэргийн газарт цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа бөгөөд зам тээврийн осолд өртсөн машин техникүүдийг замаас чөлөөлөх ажил явагдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор Өмнөговь-Улаанбаатар чиглэлд явах автомашинуудын хөдөлгөөн удааширсан байдалтай байгаа аж.
Зочин · 2024/03/29
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch