О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна
2024/03/29
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 51.4 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Энэ долоо хоногийн чуулганд Ерөнхий сайд мэдээлэл хийх байсан нь цуцлагдаж байгаа юм байна. Хоёр долоо хоногийн өмнө бас цуцлагдсан. Ерөнхий сайд парламентад мэдээлэл хийхээ болилоо. Салбарын сайд нар нь дур дураараа ийшээ тийшээ алга болчихдог. Гүйцэтгэх засаглал нь парламентынхаа дээр байгаа юм уу. УИХ-ын дэд дарга аа. Ард иргэдийн мэдэх эрх зөрчигдөөд байгаа юм биш үү. Энэ долоо хоногт гэхэд Ерөнхий сайд PISA буюу олон улсын судалгааны байгууллагыг дүнг танилцуулах байсан. Тэр үнэлгээн дээр санаа зовмоор олон зүйл байсан.
Тухайлбал, есдүгээр ангийн гурван сурагч тутмын нэг нь монголоороо уншаад уншсанаа ойлгохгүй байна гэж дүгнэсэн. Монгол хүүхдийн хоёр хүүхэд тутмын нэг нь математикийн зарим үйлдлийг хийж чадахгүй байна. Монголын суурь боловсролын тогтолцоо гүн хямралд орсныг дүгнэсэн. Үүнийг Ерөнхий сайд нь орж ирж танилцуулаад гарч шийдлээ ярьмаар байна. Үнэхээр сэтгэл зовнисон зүйл олон байна. УИХ-ын Дэг зөрчигдөөд байгаад хариуцлагатай хандмаар байна " гэлээ.
Зочин · 2024/03/29
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch