Угсраа мэхний гайхамшгийг мэдрүүлж, уран хурц дайчин барилдаанаараа олон түмнийг цэнгүүлсэн МУ-ын даян аварга, гавъяат тамирчин А. Сүхбат энэ жилийн баяр наадмаар зодоглох талаар яриа гарчээ.

Тэрээр энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй ч шавь нар нь болон улсын цолтой бөхчүүд үгүйсгэхгүй байгаа аж.  Тэд ”А.Сүхбат аварга энэ жил зодоглох байх” хэмээн өөр хоорондооо ярилцаж байгаа сурагтай. Тэрээр ”Бөхийн амжилтыг минь цаг тухайд нь үнэлж байгаагүйгээс миний бие зодог тайлсан. Хэрвээ гаргасан амжилтыг минь  цаг тухайд нь үнэлж надад дархан аварга цол олгох юм бол төрийн наадамдаа дахин зодоглоно” хэмээн хэлж байсан удаатай.

Харин А.Сүхбат болон Г.Өсөхбаяр нарт хуулийн дагуу дархан аварга цолыг хэзээ өгөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Хэрвээ тэдэнд дархан аварга цолыг олгохоор бол Үндэсний бөхийн салбар хороодын гишүүд зөвшилцөж байж шийдэх бөгөөд бөхийн салбар хороо Үндэсний баяр наадмын зохион байгуулах  коммист танилцуулах шаардлагтай.  Улмаар Д.Тэрбишдагва даргад танилцуулах юм.  Дараа нь     Д.Тэрбишдагва дарга  хуулийн дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэх аж. Хэрэв  тэгэх шаардлагагүй гэж үзвэл бөхчүүдэд цолыг нь шууд олгох юм байна.

Ямартай ч хоёр аваргад наадмаас өмнө  хуулийн дагуу дархан аварга цолыг нь  өгөх  байх. Хэрэв тэгвэл А.Сүхбат аварга хэлсэн амлалтандаа хүрч өнөө жлийн улсын баяр наадмаар зодоглох нь гарцаагүй юм.    

Б.Цацрал