15 настай хүү аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй алга болжээ
2024/04/02
Булган аймаг, Бүрэгхангай сум. Дэрст багийн "Нарийны-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/-т өчигдөр 10:00-11:00 цагийн орчим иргэн Б гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гарчээ.
Гэвч тэрээр сураггүй болсон тухай дуудлагыг 04.01-ний өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Бүрэгхангай сумын сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, мэргэжлийн анги, ар гэрийнхэнтэй хамтран иргэн Б/15 настай, эрэгтэй/-ыг хайх ажиллагааг 19:30 цагаас эхлүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.