Үндэсний баялгийн сангийн тухай хууль УИХ-д өргөн барьсан нь баялаг дагаж амьдардаг улс төр, биз­­несийнхний хүрээнийхнийг "амь" оруулаад байна. Учир нь тус хуульд стратегийн ордуудын 34 ху­вийг “Эрдэнэс Монгол”-д авах, то­дор­­хой хувийг нийтийн эзэмшилд шил­жүүлэх, өв залгамжилсан хувь­цаанд өндөр татвар ногдуулах зэргийг тусгажээ.

Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн хуулийг өргөн барихтайгаа зэрэгцүүлээд уул уурхайн томоохон компаниуд, тэр дундаа стратегийн ордуудыг эзэмшдэг томоохон компаниудын асар их татвараас “бултсан” байж болзошгүй асуудалд шалгалт оруулжээ. Тэрээр энэ талаар УИХ дээр “… Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан боловч стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байна” хэмээн мэдэгдэж байсан юм. Уул уурхайн том компаниудын татвараас “бултахад" Татварынхан ч холбогдож буй бололтой.

 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 68, 69 (7312, 7313)