Дуучин Б.Маралжингоо нь өөрийн өнгө төрхөөрөө фэнүүдээ байлдан дагуулдаг нэгэн. Тэр бусдаасаа шулуун үг, шударга яриагаараа ялгардаг. Нийгмийн болж байгаа хийгээд болохгүйг шууд хэлж залуусаа уриалдаг билээ. Энэ удаад тэрбээр,  "Би сая эмнэлэгт хэвтэхэд яг яаралтайгаар түргэний тэрэг ордог, гардаг гарцны харалдаа цонхтой өрөөнд хэвтлээ. Тэр гарцыг өдөр болгон хүмүүс хааж зогсдог.

 

Түргэний тэрэг дуугаa хангинуулаад ирэхэд хаагсадаас зарим нь гарч ирээд уучлалт гуйгаад хөдлөх нь байна. Ихэнх нь сүртэй муу п.... вэ , яадиин тэгвэл хөдлөхгүй гөлөг минь энтр.. Бусдыг гөлөг болгох мөрөөдөлтэй хүмүүс дунд ядарсан нь ч задарсан нь ч харагдана. Нийтлэгээрээ юу эдэлж хэрэглэж харагдаж байгаагаас үл хамаараад стресстэй 7 настангууд шиг л... Маш муухай жудаггүй хараал, ерөөлийг цээжилсэн бие хүн болж төлөвшөөгүй нас насны хорон хүүхдүүд" хэмээн шүүмжиллээ.