О.Мөнхжин нарт холбогдох койны хэргийг шүүхэд шилжүүлжээ
2024/04/08
Прокурорын байгууллагаас "Их бит" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарт холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлжээ.
Тэднийг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, нэр бүхий койны үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар койн арилжаалсан, мөнгө угаасан.
Худал мэдэгдэл хийж олон нийтийг төөрөгдүүлэн, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 18.20 дугаар зүйлийн 1 /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Эх сурвалж: УЕПГ
Зочин · 2024/04/08
S AWI80955877
Зочин · 2024/04/08
MUNDAG ZALUU SHUU
Зочин · 2024/04/08
bulai chinii shunal nziinha amiig avj mun baahan gemgui ulsiig oron gergui bolgochood zugeer alhaad yavahgui shu buh nasaar n shorond horj О.Мөнхжин buh ed hurungiig huraaj hohorson ulsiin zovlong bagsag uruu bolj baival uruul hamaagui gej bodoj bgaa bol hohorson tegvel alham dutamd chin hiihsen laig chin bier edluulne О.Мөнхжин hiisen laigaa edleh thag n bolson hatuu hariuthlaga toothoh heregtei
Зочин · 2024/04/08
SEXSDN80955877