Өмнөд Солонгосын кино од Ма Дон Сок, фитнес модель Ие Жун Хва нар тавдугаар сард Сөүл хотод гэр бүл, найз нөхдийн хүрээнд хуримын ёслолоо зохион байгуулах болсныг жүжигчний агентлаг өчигдөр мэдээлжээ.

Хос хоёр 2016 оноос хойш хамт амьдарч, 2021 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн ч Магийн зав зайгүй их ажлын улмаас хуримлаж чадалгүй өнөөдрийг хүрсэн юм байна.

Ма Дон Сок энэ сарын 24-ний өдөр “Crime City 4” киногоо нээхээр бэлдэж байгаа.

Уг кинонд онлайн мөрийтэй тоглоомын хууль бус сүлжээг илрүүлэн устгаж буй үйл явдлыг харуулдаг.

Ма шинэ киноны нээлт болон хуримын ёслолдоо зэрэг бэлдэж байгааг түүний харьяалагддаг Big Punch Entertainment агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Korea Times