Сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж хорт хавдраар өвчилсөн талаараа олон нийтэд дуулгасан. Тэгвэл түүний зарим хэсэг нь циркийг үгүй хийсэн хүн гэж элдвээр шүүмжлэв. Гэсэн ч дийлэнх Монголчууд түүнийг хорт хавдраа ялаад даваад гараарай гэсэн урмыг харамгүй хайрлаж байна.

Харин сошиал сүлжээнд идэвхтэй байдаг их аварга маань өчигдөр өөрийн хаягтаа циркийн шинэ барилгын тухай "Шинэ циркийнхээ ая тухын асуудлыг олон жил бодсон. Хааны сэнтий шиг суудалтай, энэ оны "NBA"-ийн стандартаар тун удахгүй монголчуудаараа нээлт хийнэ. Би өөрөө ч бас нугарна, цөм авна аа бүгдээрээ. Шинэ циркээ олон төрлөөр ашиглах боломжтой болгохоор төлөвлөж байна. Спорт, урлаг, "E-Sport" гээд, гадаа талбайг нь залуусын сэтгэлд нэн тааламжтай орчин болгож шийднэ. Цугаараа, цөмөөрөө, хүүхдүүдтэйгээ, монголчуудаараа нээлтээ хийнэ ээ. Жаахан тэвччих, би ч бас тэвчээд гарна аа" хэмээн бичсэн юм.