Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг ирэх зургадугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөг болохоо хэлсэн. Үүнийг ХҮН-ынхан өчигдрөөс эсэргүүцэж эхлээд байгаа юм. 

 

ХҮН намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Лут-Очир өөрийн твиттер хаягтаа “Гадаад, дотоодын хоёр их сургуулийн мастерийн зэрэг, докторын зэрэг хамгаалсан судлаач багшийн цалин 3 сая төгрөгийн цалин авч байхад Х.Нямбаатар жолооч, ТҮК-ийн ажилчдын цалинг 3.5 сая болгож, сэхээтнүүдийг доромжиллоо” гэж үзэл бодлоо илэрхийлсэн.

 

Тэгвэл тус намын дарга УИХ-ын гишүүн Т.Доржханд  “Бүгд ТҮК-ийн ажилтан, автобусны жолооч болж хог шүүрдэх гэж дугаарлана. Учир нь нарийн мэргэжил шаардахгүй, номын санд суух бүр ч шаардлагагүй” мэтээр энгийн ажилтан хүмүүсийн хамруулан дорд үзжээ. Боловсролыг дээдэлнэ гэж сурталддаг ХҮН намын удирдлагууд жирийн ажилтан ангийг ингэж дорд үзэж байгаа нь ямар учиртай вэ.

ХҮН намын дарга УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр энэ талаараа дахин байр сууриа илэрхийлэхдээ

ТӨК ажилчид VS Багш, эмч

Сонгууль ойртоод ХҮН намын нэг гишүүний хувийн постыг намын байр суурь мэтээр гуйвуулж сэвээд эхэлжээ. Цаашдаа ч үргэлжлэх болтой, зөвлөгөө өгье.

1970-аад онд хөгжлөөрөө Итали, Австри, Японы өмнө алхаж байсан Аргентин улсын Ерөнхийлөгчөөр популист нөхөр сонгогдов. Тэр ард түмэндээ хайртайгаа илэрхийлж цалин, тэтгэврийг огцом 3-5 дахин өсгөв. Бүгд алга ташив, сонгуульдаа ч дахин ялав. 1980 оноос эдийн засаг нь дампуурч, нийтээрээ гудамжинд гарав. Улсаараа хамгийн их өртэй, иргэд нь бүр их өртэй ядуу улс болов.

Аливаа цалин нь хөдөлмөрийн зах зээлийн үнэ бөгөөд дарга тогтоодоггүй, эрэлт нийлүүлэлтийн тэнцэл дээр тогтдог

Төрийн ажилтны цалин өсөхөд хувийн сектор цалингаа өсгөхгүй бол ажилтнуудаа төрд алдана. Бүгд ТҮК-ийн ажилтан, автобусны жолооч болохоор дугаарлана. Учир нь нарийн мэргэжил шаардахгүй, номын санд суух бүр ч шаардлагагүй.

Дүгнэлт:

Сонгууль дөхөөд хотын түгжрэл, хогийг шийдэх шаардлага байгаа. Энэ салбарын ажилтнуудын цалинг нэмээд шийдэх нь хамгийн хялбар боловч хөдөлмөрийн зах зээлээ эвдэнэ. Үр дүнд нь сарын сая гаруй төгрөг авдаг багш, эмч нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, талбай дүүргэхэд түүнийг хэрхэн санхүүжүүлэх вэ

Тэгэхээр нэг салбарын цалинг тусгайлж нэмэх биш, нийтээрээ хангалттай цалин авдаг Эдийн засгийн зөв бодлого дээрээ анхаар, шинэчлэлүүдээ зоригтой хий, битгий ПОПдож улсаа хорло