С.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав
2024/04/23
УИХ дахь намын бүлгүүд даваа гарагт хуралдах товтой байдаг ч өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй. Харин Ардчилсан намын бүлэг хуралдаанаа өргөтгөсөн хэлбэрээр хийжээ. Бүлгээр УИХ-аар баталсан хууль, мөн төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амиа алдсан хэрэгтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд 2008 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон, ажиллаж байсан 20 гаруй гишүүнийг урьж, хуралдлаа. Сүүлийн үед УИХ-аас баталж байгаа тогтоол, шийдвэр нь иргэдэд шууд мөнгө тараахад чиглэсэн, сонгогчдын саналыг хууль бусаар авах гэсэн, сонгогчдод нөлөөлөх гэсэн, санхүүгийн институтаа эвдсэн хууль баталж байна. Энэ асуудлыг ярилцлаа. Хоёрдугаарт, С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулж нэг улс төрийн хүчин дандаа хожиж, нэг улс төрийн хүчин дандаа буруутан болдог боллоо. Хэргийн материалыг ил тод болгодоггүй. Хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг. Тиймээс энэ хэрэгтэй холбоотой бүхий л асуудлыг нээлттэй болгох шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан тавьж, ажиллахыг бүлгийн гишүүдэд үүрэг болголоо.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Засгийн газраас зохион байгууллалттайгаар хэд, хэдэн нэвтрүүлэг цацлаа. “Улаанбаатараас ярьж байна”, С.Зориг агсныг амиа алдах үед хамт байсан, цорын ганц гэрч гэгддэг Б.Булганыг оролцуулсан нэвтрүүлгийг мөн явууллаа. Нийгмийг маш их талцуулж байна. Ард иргэдийг маш их бухимдуулж хувааж байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний болчихлоо. 1998 оны аравдугаар сарын 2-ноос хойш 26 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг аваад үзэхэд тухайн аллагын эзэд нь илэрсэн ч юмуу, илрээгүй ч юм уу эргэлзээнд оруулсан байна. Ийм учраас бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг явуулъя. С.Зориг агсантай холбоотой асуудлыг нууцаас гаргаж ил болго. Эрүүдэн шүүсэн гээд байгаа асуудлыг ч ил гаргах ёстой. Ардчиллын үнэт зүйлсийг тээгчид рүү маш их заналхийлж байна. Ар гэр үр хүүхдэд нь “араа дагаарай” гэж хүмүүсээр хэлүүлж байна. Ийм байдал Монголын ард түмэнд яавч сайн зүйл авч ирэхгүй гэлээ.
-С.Зориг агсны төрсөн өдөр болохын өмнөхөн танай намын гишүүн, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга намын лидерүүдийнхээ эсрэг мэдэгдэл хийсэн. Санаатайгаар ингэж яриад байна уу, эсвэл танай намын байр суурь юм уу.
О.Цогтгэрэл:
-Нам өөрөө хувь хүмүүсээс бүрддэг ч гэсэн институци. Намыг хэн төлөөлөх вэ, намыг төлөөлж шийдвэр гаргах эрх бүхий байгууллага нь дүрэмд заасны дагуу ажиллана. Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо гээд 504 гишүүнтэй байгууллага бий. Тэндээс Ардчилсан намын байр суурь гарна. Тэндээсээ Улс төрийн зөвлөл гэж бий. Намын дарга намыг төлөөлдөг. Өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ч байна уу, гишүүн ч байна уу, намыг төлөөлөхгүй.
-Ардчилсан нам сонгуульд нэр дэвшигчиддээ ямар шаардлага, шалгуур тавьж байгаа вэ?
-Нэр дэвшигчдэд тавигдах шаардлагын тухайд, нийгмийн төлөөллүүдээ залуучууд, эмэгтэйчүүдээ жагсаалтдаа оруулах, ачаа үүрэх ёстой нөхөд нь тойрогтоо явж ачаа үүрэх гэдэг бодлогыг баримтлаад ажиллаж байна. Нэг удаа УИХ-д сонгогдсон гишүүд тойрогтоо нэр дэвшинэ гээд Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Туваан нар орон нутагт ажиллаж байгаа. Зөв зохистой шийдвэр гаргана гэж итгэж болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Үлмэдэх · 2024/04/23
Аллагыг хэн зохион байгуулсан нь болж өнгөрсөн үйл явдлуудаас логик сэтгэлгээтэй хүн бүхэнд ил л харагдаж байна биш үү. АН сонгуульд оролцох санаархлаа энэ ярилцлагаараа хаацайлах гэж оролдож байна. Үхсэний чинь ардчиллын өв тээгч вэ. Тийм юм байхгүй. Харин нийгмийг өөрчлөх цаг болсныг мэдэрч нэгдсэн залуус танйа АН дотор одоо байгаа юу? Нэг ч байхгүй. Тухайн үеийн МУИС ын оюутан, Зориг агсаны шавь нар, анх ардчилсан холбооны гишүүдийн зарим нь Элбэгдоржтой санал зөрөөд, АН --аас дайжсан, зарим нь тодорхойгүй шалтгаанаар амь насаа алдсан нь үнэн биш гэж үү? Түүнээс гадна, Европт хүн хулгайлж Германд баригдаад шоронд орсон Хурцыг Элбэгдорж очиж авчраад хулгайлсан хүнийг нь алуулсан нь үнэн биз дээ. Бүр давраад цэргийн тангараг өргөж ч үзээгүй Хурцыгаа генерал болгоод юу хийснийг АН мэдэхгүй байна уу? Монголын газар нутгийг баялагтай нь харьд өгч хахууль авсан хоёрын хоёр хүн чинь та нарын толгой дээр сандайлчихсан байгааг яаж ч чадахгүй байж бага солиор гэж тэдэнд хэлэхэд илүүдэхгүй.
Зочин · 2024/04/23
80955877
Зочин · 2024/04/23
DYRA TAWILTSI80955876