УИХ-ын сонгууль хоёр сарын дараа болох гэж буй билээ. Тэгвэл зарим улс төрчид нэгэнтэйгээ эвлэлдэн нэгдэж хамтран сонгуульд хүч үзэхээр зэхэж байхад улсын Ерөнхийлөгч төрсөн дүүтэйгээ хамтрахаар болсон тухай мэдээ "УРТ ЧИХТ" -ийн чихэнд хүрэв.

Уртын чихтийн чихийг дэлссэн мэдээг тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр УИХ-ын сонгуульд МАН-аас  Зүүн бүс буюу 6-р тойрог болох Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт нэр дэвшихээр горилж  сонгуулийн бэлтгэлээ базаагаад өдөр хоногийг тун чиг завгүй өнгөрүүлж яваа сурагтай.

Түүнийг хувьд төрийн албанд ажилласан намтар нимгэн. Төрийн албанд 10 гаруй жил ажилласан, Барилга хот байгуулалтын яаманд газрын дарга хийж байгаад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдсоны дараа буюу 2017 онд өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн байдаг.  Ахаасаа 10 насаар дүү, МУИС-ийг улс төр судлаачаар төгсч, Австралид мастераа хамгаалсан нэгэн.

Нэгэнтээ төрсөн ах нь төрийн тэргүүнээр ажиллаж байхад  нь төрд ажиллахгүй хэмээн ажлаа өгсөн У.Отгонбаярын дээлийн захыг ах нь мушгиж улс төрд орох замыг нь засаж өгч буй гэх.