"Эрүүл мэнд"-ийн гүйлтийн өдөрлөгөөр олон төрлийн зөвлөгөөг нэг дор өгнө
2024/04/23
Их хотод ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн амьдралын хэмнэл завгүй гэх тойргоор үргэлжилдэг гэдэгтэй та санал нийлэх биз ээ. Нэг л мэдэхэд та илүүдэл жинтэй нүүр тулж, хөдөлгөөний дутагдалд орж өөрийн эрүүл мэндээ умартан цаг наргүй ажилласан байдаг. Харин гүйлтээр хөдөлгөөний дутагдлаас сэргийлж илүүдэл жингийн асуудалгүй, стрессгүй амьдралын хэв маягт суралцахад гүйх сонирхолтой нүдний эмч нар танд туслахаар эрүүл мэндийн гүйлтийн өдөрлөгийг зохион байгуулахаар болсон сайхан мэдээг дуулгая.
"Эрүүл нүд-Эрүүл мэнд-Эрүүл амьдралын хэв маяг" уриатайгаар эрүүл мэндийн гүйлтийг дөрөвдүгээр сарын 27-ны өдөр буюу ирэх бямба гаригт Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.
Энэхүү гүйлтийг Эрүүл мэндийн яамны Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, “Сайт раннинг” гүйлтийн клуб, “Ахиллис Монгол” төрийн бус байгууллага, Монголын эрүүл мэндийн гүйлтийн холбоотой хамтран бүх нийтийн гүйлтийг зохион байгуулж буй. Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан тус гүйлтэд 250 гаруй хүн оролцсон бөгөөд “Эрүүл ирээдүйн төлөө эрүүл нүд” уриан дор зохиогдож Харааны бэрхшээлтэй хүүхдэд олсон орлогоо хандивлажээ.
Тэгвэл энэ удаагийн гүйлт нь таны амьдралд, эрүүл мэндэд ямар ач тустайг таниулах зорилготой. Гүйлтэд оролцсон хүн бүр эрүүл мэндийн чиглэлээр олон төрлийн зөвлөгөөг нэг дор авах боломжтой.
- Гүйлтийн спортоор хичээллэснээр таны амьдралд, эрүүл мэндэд ямар ач тустай болохыг таниулах сургалт
- Уушги
- Нүдний эмч нар зөвлөгөө өгнө.
Эмч нар байнгын суугаа ажил эрхэлдэг учир илүүдэл жингийн асуудалд өртөх нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа аж. Мөн ард иргэдийн дунд ч тулгамдаж буй хөдөлгөөний дутагдлаас үүсэлтэй өвчлөлийн тоо өсөх хандлагатай болжээ. Үүнийг шийдэхийн тулд эмч нар ийнхүү өөрсдөөсөө эхэлж ард иргэдээ эрүүл биетэй байж хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхийг уриалан эрүүл мэндийн гүйлтийн өдөрлөгийг зохион байгуулж байгаа нь энэ юм.
Эрүүл мэндийн гүйлтэд нэгдэхийг хүсвэл энд дарж бүртгүүлээрэй.