АН-аас Х.Баттулгыг хөөхийг шаардаж, зарим нь иргэдийн 1072 хувьцааг хуурч авсандаа уучлалт гуй гэв
2024/04/24
АН-ынхан хэд хэдэн фракц болж эвлэлдэн нэгдэж чаддаггүй. Тэгвэл өнөөдөр тус намын зарим гишүүд намаасаа гарч буйгаа илэрхийлэв.
Иргэн Хажидмаа "1072 хувьцааны талаарх асуудлаа зогсоохгүй. Яагаад гэвэл 2016 онд АН-ын дарга нар дээрэлхэж тухайн үеийн оюутнууд, ахмадуудын, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Эрдэнэс таван толгойн хувьцаа, ноогдол ашгийг хуурч авсан. 316-р тогтоолоор Баярцогт, Сайханбилэг нар ноогдол ашиг, хувьцааг хуурч авснаас болоод бүх насаараа 1072 хувьцаагүй болчихсон. Удаа дараа энэ жанхуугийн хүчингүй болгож өгөхийг шаардаж байгаа. Харамсалтай нь яг л энэ эмзэг бүлгийн хүмүүс маань АН-д алдчихаад байна. Сөрөг хүчнээ хийхгүй байна, залуусаа дээрэлхэж байна. Энэ жанхуугаа цэвэрлэж нэн яаралтайгаар 300 мянган төгрөгөөр алдсан иргэдээс уучлалт гуйж буцааж өгөхийг шаардаж байна" гэлээ.
Тэгвэл "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын гишүүнээс хасах шаардлагыг АН-ын дарга Л.Гантөмөрт хүргүүллээ.
АН-ын гишүүн н.Оюунбат “Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхий сайдтай Х.Баттулга гэх хүн нэгдэж, АН-ыг үүсгэн байгуулсан, ардчиллыг бий болгосон хүмүүс рүү удаа дараа дайрч, харлуулах зорилтот ажлыг хийж байна. Х.Баттулга нь АН-ын гишүүн. Гэтэл эсрэг намдаа ажиллаж байгаа нь АН-ын дүрмийн дагуу намаасаа хасах үндэслэл болно. Иймд бид дараах шаардлагыг АН-ын дарга болон АН-ын дүрмийн хороонд хүргүүлж байгаа. Х.Баттулга гэх хүн маш олон жил Монголын эдийн засгийн эсрэг зүйл хийсэн. ҮАБ-ын зөвлөл гэх нэрийн дор Ерөнхийлөгч байх хугацаандаа эдийн засгийг хаах маш олон ажил хийсэн. Энэ ажил нь одоо ч үргэлжилж байна.
Бидний шаардлагад, С.Зориг агсантай мөр зэрэгцэн ардчилсан хувьсгалыг бэхжүүлэхэд түүчээлэн явсан зарим нөхдийн нэр хүндэд халдаж, үүсгэн байгуулсан гишүүдийг намаас хөөх тухай ярьсан. Мөн намын үзэл баримтлалын эсрэг олон зүйл хийснийг АН-ыйн "эрх чөлөө төв"-өөс буруушаж байна. Иймд Х.Баттулгыг намаас яаралтай хасахыг шаардлагыг АН-ын дарга Лу. Гантөмөрт хүргүүлж байна” гэв.
Зочин · 2024/04/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
123 · 2024/04/24
элбэгдоржийгоо хөөгөөч
Зочин · 2024/04/24
SEKSEER TANILTSI80955877
Зочин · 2024/04/24
DYRA ZYGAATSI80955877