НЭГ сая төгрөгийн шагналтай REELS болон STREET PHOTO уралдаан болно
2024/04/25
"Монголын загвар урлагийн холбоо” ТББ, “Хөгжилд хүрэх алхам” ТББ-аас санаачлан “Mongolia fashion week 2024” загварын долоо хоног арга хэмжээг анх удаа 2024 оны дөрөвдүгээр сарын 29-өөс тавдугаар сарын 05-ны хооронд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
“Mongolia fashion week 2024” загварын долоо хоногийн нээлт дөрөвдүгээр сарын 29-ны 12:00 цагт Сүхбаатарын талбайд болно. 2022-2027 онд “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх зургаан чиглэл”-ийг тогтоосонд ХУВЦАС ЗАГВАР багтжээ.
Энэ ажиллагааны хүрээнд энэ сарын 28-нд STREET PHOTO болон REELS гэсэн хоёр төрлөөр уралдаан зарлаж байгаа бөгөөд шагналын сан тус бүр нь 1 000 000 төгрөг аж. Үндэсний хэв шинжийг агуулсан загварын хувцастай зургаар өрсөлдөх энэ уралдаанд оролцохыг хүсвэл 4-р сарын 28-нд 10 цагаас Сүхбаатарын талбайд хүрэлцэн ирээрэй.
Reels уралдаанд орохдоо хамгийн гоё ганган үндэсний хувцасны хэв шинж агуулсан хувцсаа өмсөн ирж шинэлэг,сонирхолтой, бүтээлч бичлэг хийж өрсөлдөх юм.
• Dress code: Монголын үндэсний хувцас, үндэсний хувцасны хэв шинж агуулсан хувцас
/энгийн Монгол дээл мөн болно/
• Шагналын сан: 1’000’000₮
• Хаана: Сүхбаатарын талбай
• Хэзээ: 2024.04.28 10:00
Тавигдах шаардлага:
1. #Mongoliafashionweek2024 hashtag ийг ашгилсан байх
2. @mongoliafashionweek instagram болон Facebook page-ийг дагасан байх
3. Тус постыг like&share хийсэн байх.
4. Хамт ирэх 3 найзаа mention хийх.
Тус задгай талбайн арга хэмжээ нь хүн бүхэнд нээлттэй бөгөөд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.
Монгол хувцас загвар дэлхийн зах зээлд.
Таньд амжилт хүсье!
Зочин · 2024/04/25
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh