Чингисийн хөшөөнөөс Хөшигийн хөндийн нисэх буудал руу 20 минутын дотор очдог болох дүүжин гүүр болон туннель байгуулна
2024/05/03
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ.
Хууль санаачлагчийн илтгэлийн Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Тэрбээр "Засгийн Газрын өнөөдрийн өргөн барьж буй "20 минутын хот" эрхзүйн цогц реформ хэлэлцэн батлагдсанаар дараах асуудлууд шийдвэрлэгдэх болно.
Хөшигийн хөндий, Шинэ зуун мод хот, Шинэ хархорин, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг Улаанбаатар хоттой адилхан улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх боломжийг гаргаж байгаа. Цаашид түлхүү хөгжиж байгаа томоохон боомтууд улсын зэрэглэлтэй хот болох эрхзүйн боломжийг нээж байна.
Энэхүү хууль батлагдсанаар Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ.
- Хан-Уул хот,
- Яармаг хот,
- Буянт-Ухаа хот,
- Сонгинохайрхан хот,
- Толгойт хот,
- Баянхошуу хот,
- Өнөр хот,
- Баянгол хот,
- Чингэлтэй хот,
- Сэлбэ хот,
- Сүхбаатар хот,
- Дарь-Эх хот,
- Баянзүрх хот,
- Амгалан хот зэрэг болно.
Эдгээр хотуудад иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минутын дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим өгөгдөл бүхий нэгдсэн стандартыг тогтоох юм. Цаашид зөвхөн цахим өгөгдөлд тулгуурласан байдлаар 20 минутын стандартын дагуу төсөв тавигддаг болно гэсэн үг. Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн статустай хот болгон томсгоно.
Бага тойруугийн төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд Засгийн Газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байрлуулна. Бага тойруугаас Хөшигийн хөндийг дүүжин гүүр болон туннелиэр шууд холбож 20 минутын дотор Чингисийн хөшөөнөөс Чингис Хаан нисэх буудалд шууд очдог болох гүүрэн байгууламжийг байгуулна" гэв.
шаабар · 2024/05/03
Хотын даргаын ажлыг давхар хийгээд байгаа юм уу. Улс оронд өчнөөн ажил байгаа биз дээ. Сонгуулийн шоугаа болимоор юм аа. Өчнөөн жил нам жим суучихаад сонгууль дөхмөгц гэнэт л гэмт хэрэг илрүүлээд л хотоо олон болгоод л малчдад хайр зарлаад л ... үнэмшилгүй л сонсогдож байна даа. Тал тал тийш үсэрч байхаар ганц нүүрсний хэрэгээ ч юм уу эмийн булхайгаа шийдчихээч. Тэгвэл дэмжихэд бэлэн байна.
Зочин · 2024/05/03
DYRAAR UILCHLI80955877
DR. ADITYA · 2024/05/03
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин · 2024/05/03
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/03
DYYDLGN GOE XIILGI80955877
Зочин · 2024/05/03
ANYSN S80955877
Зочин · 2024/05/03
МОНГОЛЫН АРД ТҮМЭН 1000% ДЭМЖИЖ БАЙНА. ЭХЛҮҮЛЭХ ЦАГ БОЛСОН.
Зочин · 2024/05/03
Zuv zuv