Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Улс төр: Сонгууль ч тун дөхлөө дөө. УИХ-ын ээлжит сонгууль-2024 өрсөлдөх нам, эвсэлүүд өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос батламжаа гардан авлаа. СЕХ-ноос батламжаа гардаж авахдаа хэн, хэн юу өгүүлснийг "БАЙР СУУРЬ" буландаа онцолж байна. Үргэлжлэлийг эндээс уншаарай.

МАН-аас Их хуралд горилж буй эмэгтэйчүүд тойргоо тордож яваа. Одоогийн парламентад суугаа эмэгтэйчүүдийн олонх нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд гэдгийг уншигч та хэдийнээ мэдэж буй. Тэгвэл ирэх сонгуульд Харвардын гэх тодотголтой хуульч эмэгтэйчүүдээр бүл нэмэхээр зэхэж байгаа мэдээ чих дэлсэв.  Сонгууль-2024: МАН-аас сонгуульд горилогч "танил" биш эмэгтэйчүүдтэй "танилц"

Нийгэм: Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт болон … сумдын хэсгийн төлөөлөгч нарын цагдаа нар бүлэглэн насанд хүрээгүй охиныг удаа дараа хүчиндсэн гэх хэрэг гарчээ. ЦЕГ: Цагдаа хүчиндээгүй, хамаатны ах Т хэргийг үйлдсэн & Цагдаагаар ажиллаж байхдаа охиныг хүчиндсэн

Сүүлийн үед угаарын хийнд хордож амиа алдах эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай үйл явдал тохиосоор. Нэг гэрт 10-улаа угаартаж амиа алдсан хэрэг гараад удаагүй байтал орон нутагт ч хүүхдүүд угаартаж хорвоогийн мөнх бусыг үзүүлж буйд эмгэнэж байна. SOS: Угаартаж нас барсан хүүхдүүдийн "амийг шуналтнуудаас нэхье"

Эдийн засаг: Нөөцийн мах хоёр дахин хямд байна

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс нийслэл есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхэлсэн. Хонины махыг гулуузаар нь борлуулах бөгөөд нэг кг нь 8900 төгрөгийн үнэтэй бол гулууз мах хийх зориулалт бүхий шуудайг 1000 төгрөгөөр худалдаалж байна. Харин "Алтжин бөмбөгөр" худалдааны төв дотор хонины цул мах нэг кг нь 15000 төгрөг бол үхрийн цул мах нэг кг нь 16500-22000 төгрөг, адууны цул мах нэг кг нь 12500-13000 төгрөг, ямааны цул мах нэг кг нь 9500-10000 төгрөг, тэмээний цул мах нэг кг нь 10000-11000 төгрөгийн үнэтэй байв.

Спорт: “Asian Poker Tour” тэмцээнд монголын тамирчин Х.Хатанбаатар шилдэг 9-т шалгарав

“Asian Poker Tour” спорт покерын тэмцээн БНСУ-ын Чэжү аралд зохион байгуулагдаж байна. 2000 гаруй тамирчин өрсөлдөж буй тус тэмцээнд Монголоос “Оюун ухааны академи”-ийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар оролцож байгаа юм.

Монголын тамирчин Х.Хатанбаатар үндсэн тэмцээн болох Main Event-ийн эхний өдөртөө шалгарч, хоёр дахь өдрийн тэмцээнд оролцох эрхээ авсан бол дараагийн тэмцээн болох “NL Hold`em” тэмцээнд оролцож, Final table буюу шилдэг 9-т үлдэж, цомын үзүүрээс атгаад алдлаа.