Дорнод аймгийн 3 сумын 29.240 га талбай хээрийн түймэрт өртөв
2024/05/04
Дорнод аймгийн Дашбалбар, Матад, Халхгол суманд өчигдөр буюу тавдугаар сарын 3-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 29.240 га талбай өртөж шатсан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гэхэд, гал түймрийн 14 дуудлага иржээ.Үүнээс шар өвс долоо, хогны дөрөв, граш нэг, эд хогшил шатсан хоёр дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна.
Гал түймрийн аюулаас сэргийлж
- Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
- Тамхи, шүдэнзний галыг бүрэн унтраах, гагнуур хийхгүй байх
- Ногоон бүсэд оч баригчгүй машинтай зорчихгүй байх
- Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх
- Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн түймрээс сэргийлэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Зочин · 2024/05/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh