Дэр нэгтгэснээсээ хойш байнга хамт байсан хос
2014/06/29
Жорж Дороти нар өдөр бүрийг хамтдаа өнгөрөөдөг байжээ. Тэд хамт амьдарч байхдаа нэг ч өдөр тусдаа өнгөрүүлж үзээгүй гэнэ. Хосууд дэлхийн II дайны дараа буюу Доротигийн анхны нөхөр нас бараад 4 сар болж байхад танилцаж байсан юм. Жоржийн хувьд Доротиг “найрах” гэж өглөө бүр сонинг нь сарнай цэцгийн хамт авчирдэг байсан гэнэ. Улмаар тэд хоёр хүүтэй болж саяхныг хүртэл хамтдаа амьдарч нэг өдөр хэдхэн цагийн зөрүүтэй насан эцэслэжээ.