Монголын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтод хожсоноор хэсгээсээ шалгарах эсэх нь Япон, Францын тоглолтоос шийдэгдэх болов. Энэ тоглолтод хэн хожсон нь хэсгээ тэргүүлэх, Японы хувьд хожигдсон ч ойрхон оноогоор дийлдвэл хасагдах шатанд шалгарах эрхтэй болох байв.

Гэвч францчууд өрсөлдөгчөө 21:10-аар илүүрхсэнээр хэсгээ тэргүүлэх боллоо. Мөн манай шигшээ хэсгийнхээ хоёроор шалгарч, хасагдах шатанд Нидерландтай хүч сорих болов. 

Хагас шигшээ тоглолт өнөөдөр үргэлжилнэ. Монголын баг Нидерландтай хүч сорих бол Францын шигшээ Литвагийн багтай учраа таарчээ.