Өнөөдөр /2024.05.05/ өглөө 10:00 цагийн үед Энхтайваны гүүрний орчимд зорчиж явсан автомашин шатаж, улмаар аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн хэсгийн зорчих хэсгийн хөдөлгөөний зогсоож, зорчих чиглэлийг өөрчлөөд байсан юм.

Тэгвэл  ОБЕГ-аас, "ХУД-ийн 15-р хороо Энхтайваны гүүрнээс Зайсан чиглэлд зорчиж явсан иргэн  Н-ын эзэмшлийн “Таранзэт" автомашин шатаж байна гэсэн дуудлагаар тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, унтраасан" гэж мэдээллээ.  

Иймд иргэд та бүхэн бүхэн автомашины бүрэн бүтэн байдлаа шалгаж хөдөлгөөнд оролцон, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлахыг анхааруулж байна.