М.Бадарч: О.Хангай хоёулаа ДНХ-ийн шинжилгээ өгье, ард түмэнд баатар болох гэж попроод яахав
2024/05/06
Улсын арслан М.Бадарчид холбогдох Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын болон допингийн Давж заалдах комиссын хуралдаан өнгөрсөн долоо хоногт /2024.04.29-30/ болсон. М.Бадарч шүүх хуралд өөрөө оролцсон бөгөөд допингийн төрлийн бодис, бэлдмэл огт хэрэглээгүй гэдгээ удаа дараа хэлээд буй.
Гэвч шүүх хуралдаанаар түүнийг бэлдмэл хэрэглэсэн нь шинжилгээнүүдээр баталгаажсан учир буруутай гэж үзсэн. Гэхдээ эцсийн хариу гараагүй байгаа юм.
Тэгвэл О.Хангай аварга өчигдөр /2024.05.05/ өөрийн цахим хуудастаа "Допинг хэрэглэж бусдын боломжийг хулгайлсан нөхдүүдийн ичих булчирхай нь алга болчихдог юм биш үү? Би та нарын оронд байсан бол ичээд гэрээсээ ч гарахгүй байсан байх" хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Харин өнөөдөр түүний хариуд М.Бадарч аварга "О.Хангай хоёулаа ДНХ-ийн шинжилгээ өгье. Би угаасаа өгье гээд байгаа, чи түрүүлсэн жил болон харцага болсон жилийнхээ Б савыг ДНХ-ийн шинжилгээнд өгчих. Шээс сольсон байна уу, үгүй юу гэдэг нь нотлогдоно шүү дээ. Үсний хуйх, хурууны хумсаар шинжилгээ авна шүү дээ. Чамайг харцагуудын халз барилдаанд шинжилгээнээс зугтаасныг бөх сонирхогчид олноороо ярьж чамаас асуусаар ирлээ. Мөн шээс солих гэж байсныг би харсан гээд чи хэлсэн, хэн гэдэг бөх шээсээ солих гэж байсныг яагаад хэлэхгүй байгаа юм бэ. Ард түмэнд баатар болох гэж попроод яахав" гэсэн хариу тайлбарыг өгөв.
Зочин · 2024/05/07
hovdiin urainhai zahchin bayduud adagiin hulgaich uud